ОХУ: Жирийн иргэний дансыг Татварын алба царцаахгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

ОХУ: Жирийн иргэний дансыг Татварын алба царцаахгүй

ОХУ: Жирийн иргэний дансыг Татварын алба царцаахгүй

Хуульд заагдсан татвар, шимтгэлээ төлөөгүй татвар төлөгчдийн дансыг царцаах хууль энэ наймдугаар сарын 30-наас ОХУ-д хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хуулийн энэ заалт жирийн иргэнд огт хамаагүй хэмээн ОХУ-ын Холбооны Татварын алба РИА Новости-д мэдээллээ.

Наймдугаар сарын 30-наас татварын байцаагчид 3-НДФЛ мэдүүлгээ өгөөгүй хувь хүмүүсийн дансыг царцааж эхэлнэ гэсэн шуугиан Оросын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд сүүлийн өдрүүдэд идэвхтэй явж байгаа юм. Өмчөө зарсан, эсвэл ойрын төрлийн хүнээс биш хөндлөнгийн хүнээс өндөр үнэ бүхий бэлэг авсан тохиолдолд энэ маягтын дагуу татвар төлөх учиртай юм.

Гэхдээ энэ бүхнийг Татварын алба няцааж, ташаа мэдээлэл гэсэн тайлбарыг өгчээ. “Хувийн бизнес эрхэлдэггүй, нийгмийн даатгал төлөгч биш бол данс царцаах хуулийн заалтад хамаарахгүй” хэмээн Татварын албаны тайлбарт дурдсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж