Цахлайнууд үхсэн Якутын нуурын уснаас формальдегид илэрчээ | News.MN

Цахлайнууд үхсэн Якутын нуурын уснаас формальдегид илэрчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Цахлайнууд үхсэн Якутын нуурын уснаас формальдегид илэрчээ

Цахлайнууд үхсэн Якутын нуурын уснаас формальдегид илэрчээ

Олон тооны цахлай шувуу үхсэн Якутын Байбал Куелэ нуурын усанд хэвийн хэмжээнээс илүүтэй формальдегид агуулагдаж байгааг шинжээчид тогтоожээ. Энэ нь ойн түймрээс шалтгаалсан байх магадлалтай хэмээн Якутын Засгийн газрын Хэвлэлийн алба мэдээллээ.

Якутын мал эмнэлгийн лаборатори шувуудыг шинжлээд амьсгалын замыг гэмтээсэн халдварт өвчний улмаас үхсэн гэсэн дүгнэлт гаргасан байна.

Байбал Күелэ нуурын усанд формальдегидийн хэмжээ өндөр байгаа нь ойн түймрийн утаатай холбоотой, энэ нь шувуудын үхэлтэй холбоотой гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж