НЭМҮТ: Угаарын хийд 153 иргэн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 153 иргэн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 153 иргэн хорджээ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2026.02.03-2026.02.16/ 153 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.


Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага Сонгинохайрхан дүүрэгт 48, Чингэлтэй дүүрэгт 27, Сүхбаатар дүүрэгт 23, Хан-Уул дүүрэгт 8, Баянзүрх дүүрэгт 23, Баянгол дүүрэгт 5 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад таван тохиолдол тус тус бүртгэгдсэн аж.

Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд болон Төв аймагт угаарын хийн хордлогод 14 иргэн хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлэв. Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 58 хувь нь 18-аас дээш насныхан, 42 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм.

Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг. Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-24 202.9.40.241

гятдууд мнголд үүрлүүлсн гятд манж мнголыг эзлүүлцн мнгоод үүрлж оргнж тархж эзлцн гятд манжууд нь худлаа жүжг шаагаад мнголхүн болхгэж худлаа жүжглээл шаагаав бн.

Avatar

Нэргүй 2026-02-24 202.9.40.241

гятдынбузрнөлөчёстой лаларюма мнголыгбүгдийн намтөр хүнамбүгдийнманжхужаа болгоод эзлцн.

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.178.90

Нбактераас ял асуу. Хохирлыг төлүүл.

Avatar

Нэргүй 2026-02-24 202.9.40.241

мнголд шороон түмн хужаагиын хужаахүний тоо масбн нөлөөтэрёигээрээ мнголд хужааманжууд арна массын олн аймр масс аымр бдгиынингж массаар эзлсх тэр шаагдодж бгаа хуцхиын бол тэр хужаагууд шаагдлдж мэднэ хужааманжууд тэрбум гаруй шүдэ хүсвл тэрбамаараа шаагдн.

Avatar

Нэргүй 2026-02-24 103.57.92.178

Энэ НЭМҮТ гэж зүгээр тоон статиск гаргадаг байгууллага татан буугдаагүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж