АНУ Туркийн бараа бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувийн гаалийн татвар тогтоов | News.MN

АНУ Туркийн бараа бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувийн гаалийн татвар тогтоов

АНУ Туркийн бараа бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувийн гаалийн татвар тогтоов

АНУ Туркийн бараа бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувийн гаалийн татвар тогтоов

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган 2016 онд Туркийн эрх баригчдын баривчилсан Америкийн шашны номлогч Андрю Брансоны хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын зүгээс гарч буй сүрдүүлэг, заналхийллийг сөрөн зогсох болно гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын засгийн газар тус улсад баригдан хоригдсон шашны номлогч Андрью Брансоныг суллахгүй бол Туркийн эдийн засагт хохирол учруулахуйц хэмжээний хориг арга хэмжээ авна гэж сануулсан. Хориг хэрэгжиж эхэлсэн. Гэвч Туркийн засгийн газар АНУ-ын эдийн засгийн хориг, аюул заналхийлэл ямар ч хүнд байсан хууль дүрмээ даган, сөрөн зогсох болно гэдгээ мэдэгдээд байна.

Одоогийн байдлаар АНУ Туркаас оруулж ирж буй импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлж, 20-50 хувь болгохыг зөвшөөрсөн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт мэдэгдсэн нь Туркийн үндэсний валют лирийн ханш ам.долларын эсрэг 18 хувиар буурахад хүргээд байна.

Эх сурвалж: BBC 

Т. Мядаг 

"Болор дуран"-аар шалгав.

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-12 66.181.161.22

Turk uls odoo l jinhen uls boljee.

Зочин 2018-08-12 66.181.161.67

Филипин, Хойт Солонгос, Орос, Хитад-ийн замаар орж дээ! АНУ Арга нь барагдсан хvн "аавынхаа /боожгой/лтолгойг оролдоно гэдэг л болоод байх шиг!

Миний анхааруулга. 2018-08-12 124.158.90.25

Турктэй бүү сүжирхэ. Турк гэж яг ямар гарал үүсэлтэй, юун улс юм бэ? Маш их өс хонзон санасан, алж хядсан улс байх юм. Армянчуудыг үндсээр нь устгах бодлого дээр үеэс баримталж үй олноор нь алж хядаж байсан байх юм. Тэдний үйлдэл юун Чингис хааны /бусдын бичсэнээр/ аян дайн, юун Гитлерийн яргалал, түүнээс ч харгис байсан байна. ntv тв-ээр үзүүлсэн "Эртүгүрүл хааны түүх" гэдэг Турк кинонд туркүүд монголын дээрэмчид олон жилээр мөрдөн мөшигөж байгаа, одоо довтлон ирж байгаа, бусад Лалуудтай нэгдэж дайнд бэлдэж байгаа, Бага ази /одооны туркийн нутаг/ -руу зугатаан нүүх тухай гарч байх юм. Үүнээс харахад Туркууд чинь Монголоос урван гарсан юм бишүү, түүхч, судлаачидаа?

Зочин 2018-08-12 202.21.100.202

АНУ ч бас мундаг юмаааааа

Зочин 2018-08-12 103.229.121.8

Neg hunii daranguilsan bodlogoos ard irged uls oron ingej hohirdog.

Зочин 2018-08-12 178.208.181.145

Тийм мундаг юм бол хориг тавиулж бгаа улсууд э/з нь улам сайжраад байх нь яасийн. Чанга юмаа АНУ.

Зочин 2018-08-12 66.181.160.113

Газар газарын дарангуйлагч нар ингэж байгаад л улсаа сүйрүүлдэг юм даа .....за одоо яая гэхэв ...өөрсдынх нь л сонголт ...

Зочин 2018-08-12 202.72.245.202

ӨЧҮҮХЭН БИЕЭ УЛС ҮНДЭСТНЭЭСЭЭ ДЭЭГҮҮР ТАВЬСАН АМЬТАН ЯАЖ ЭХ ОРНОО СҮЙРҮҮЛДЭГИЙГ МАНАЙ ТӨРӨЛХИЙН [Хориотой Үг] ДАРГАНЦАРУУДАД ТОД ХАРУУЛЖ ӨГЧ БНА ДАА ДААНЧ ТЭД ОЙЛГОХГҮЙ САНДАЛ ШИРЭЭТЭЙГЭЭ ЗУУРАЛДСААР БАЫГАА НЬ ӨРӨВДӨЛТЭЙ

Зочин 2018-08-12 66.181.161.102

Нохойтой өштэй бол хормойгүй, ноёнтой өштэй бол толгойгүй.

Зочин 2018-08-12 202.21.106.119

Хавар нэг доллар 4 лира байсан. Одоо 6.80 болчлоо. Турк эpгүү Эрдоганаас болж будаа болж байна дөө. Венесуэлийн араас орлоодоо. Эpгүү удирдагчтай байх ийм л аюултай. Манайх эpгүү дарга нараасаа эртхэн салмаар байна шүү

Зочин 2018-08-12 202.21.108.89

Байнга АНУ-р хөтлүүлж дөрлүүлж явна гэж юу байхав.Тэр дундаа 100 сая хүнтэй Турк улсын өөрийн бодлого буруу ч гэсэн байх нь зөв.

Зочин 2018-08-12 107.77.161.9

Буруу бодлогоор,өөрийн бодсон өөртөө зөв гэж муйхарлан зүтгээд улсаа сүйрүүлэх нь зөв гэх гээд байна уу?

Зочин 2018-08-12 59.153.115.166

буруу ч гэсэн зөв гэдэг чинь сонин логик байна

Зочин 2018-08-12 202.21.106.119

Хавар нэг доллар 4 лира байсан. Одоо 6.80 болчлоо. Турк [Хориотой Үг] Эрдоганаас болж будаа болж байна дөө. Венесуэлийн араас орлоодоо. [Хориотой Үг] удирдагчтай байх ийм л аюултай. Манайх [Хориотой Үг] дарга нараасаа эртхэн салмаар байна шүү

Paвcaл 2018-08-12 174.216.7.232

Тусгаар тогтнол бүхнээс үнэтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж