АНУ Туркийн бараа бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувийн гаалийн татвар тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

АНУ Туркийн бараа бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувийн гаалийн татвар тогтоов

АНУ Туркийн бараа бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувийн гаалийн татвар тогтоов

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган 2016 онд Туркийн эрх баригчдын баривчилсан Америкийн шашны номлогч Андрю Брансоны хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын зүгээс гарч буй сүрдүүлэг, заналхийллийг сөрөн зогсох болно гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын засгийн газар тус улсад баригдан хоригдсон шашны номлогч Андрью Брансоныг суллахгүй бол Туркийн эдийн засагт хохирол учруулахуйц хэмжээний хориг арга хэмжээ авна гэж сануулсан. Хориг хэрэгжиж эхэлсэн. Гэвч Туркийн засгийн газар АНУ-ын эдийн засгийн хориг, аюул заналхийлэл ямар ч хүнд байсан хууль дүрмээ даган, сөрөн зогсох болно гэдгээ мэдэгдээд байна.

Одоогийн байдлаар АНУ Туркаас оруулж ирж буй импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлж, 20-50 хувь болгохыг зөвшөөрсөн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт мэдэгдсэн нь Туркийн үндэсний валют лирийн ханш ам.долларын эсрэг 18 хувиар буурахад хүргээд байна.

Эх сурвалж: BBC 

Т. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж