Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар хуралдаж байна

Үерийн улмаас суудлын вагон осолдсон хэрэг өнөөдөр үүрээр гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ.

Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Төмөр замын асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Төмөр замыг засах сэлбэг Оросоос авч байгаа. Газар дээр нь холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Гол нь байгалийн гамшиг тэнд болж байна. Айраг суманд үер буусаар байна. Харин хүн амины хэрэг гарсан өглөөнөөс хойш Ерөнхий сайд холбогдох газруудын мэдээллийг авч байгаа. Хариуцлагын асуудлыг холбогдох газруудын дүгнэлт гарсны дараа хөндөнө. Энэ жил танхимынхаа хүрээнд Засгийн газар хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүний хүрээнд дүрэм журам гаргаад бүх яам, агентлагт хүргүүлсэн” гэсэн тайлбар хийгээд байна.

Ш.Адъяамаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж