“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын бүсгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын бүсгүй

“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын бүсгүй

“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаяр 2016 оноос эхэлж  Б.Ану-Үжинтэй гэх охинтой үерхэж эхэлжээ. Б.Ану-Үжингийн хувьд Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг байна. Тэрбээр өнгөрсөн онд  “Хамгийн хөөрхөн охин” киноны гол дүрд тоглож хүмүүст танигдсан юм.

Харин Ш.Мөнхбаяр одоогоор СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд сэтгүүлч мэргэжлээр суралцдаг.

“Хамгийн хөөрхөн охин” кино  дээрх хосын хувьд хэн хэнийх нь анхны уран бүтээл гэнэ. Ш.Мөнхбаяр “Хамгийн хөөрхөн охин” киноны “Чамайгаа зүүдлэхгүй юм бол” дууны аяыг зохиож, өөрөө дуулсан бөгөөд уг дуугаа Б.Ану-Үжинд зориулан бичжээ.

 

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж