Cурвалжлага: Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

Cурвалжлага: Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

Cурвалжлага: Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жил айлчлан ирж, сүсэгтэн олон хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор номоо уншуулахаар сүм хийдийг зорьдог. Сар шинийн засал номыг заавал хийлгэх ёстой юу, засал хийлгэх нь ямар утга учир, бэлгэ дэмбэрэлтэй болох талаар дараах сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна.


Сар шинийн баярын дараахан Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дарагддаг. Тухайн жилийнхээ засал номоо бичүүлэх гэсэн иргэдийн олонх нь ахмад настангууд. Тэд үр хүүхэд, гэр бүлийнхээ жилийн засал номоо хийлгэхээр дугаарлан зогсоно. Зарим нь нэг үеэ бодоход Гандантэгчинлэн хийдэд засал номоо бичүүлэхэд амар болсон байна гэдгийг онцолж байсан бол нөгөө хэсэг нь арилжааны банк шиг болсон гэж шүүмжилж байв.

Шинээр байгуулсан "Батцагаан" дуганы үүдний баруун, зүүн талд хөтөч лам сууж, ахмад настан болон орон нутгаас ирсэн иргэдэд тусалж байлаа.

Мөн 10 зурхайч иргэдийн уншуулах номыг хэлж өгөхөөс гадна нэмэлтээр 10 лам хувраг тусгайлан засал хийлгэх хүсэлтэй иргэдийн засал номыг хийж байлаа. Нөгөө хэсэг нь зурхайч ламд жил, насаа шинжүүлэн ямар засал хийлгэхээ асуухаар дугаарлан сууж харагдав. Нэг зурхайч өдөрт дунджаар 40-50 хүнд засал ном уншиж байгаа бөгөөд ихэвчлэн гэр бүлээрээ засал номоо хийлгэхээр хандаж байгааг лам хуврагууд хэлсэн юм.

Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очиход гартаа цаас барьсан хүмүүс зурхайч ламын өрөөний үүдэнд дугаарласан байлаа. Засал номоо бичүүлэхээр сууж буй Д.Оюунцэцэг "Би жилийнхээ засал номыг хийлгэх гэж байна. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Тэр утгаараа ажил үйлсээ бүтэмжтэй байлгаж, эрүүл саруул байх үүднээс жил бүр шинийн 15-ндаа багтан заслаа хийлгэдэг. Сүсэгтэн олон их байгаа учраас оочер дугаар ч  урт байна. Үнийн хувьд зарим засал ном нь их үнэтэй юм. Гэтэл заслаа хийлгэж чадахгүй хүн ч байгаа шүү дээ. Тэтгэврийн насны хүмүүс бид яаж ийж байгаад л тухайн жилийнхээ засал номоо хийлгэчихнэ. Гал морин жил ард түмэндээ ээлтэй сайхан жил гарах байх" гэв.

Монголчууд хаврын эхэн сарын шинийн эхний 15 хоногийг ихэд бэлгэшээдэг заншилтай. Гэтэл зарим хүмүүс тухайн жилийнхээ засал номыг шинийн 15-ны дотор хийлгэхгүй бол хэцүүдэх юм шиг ойлгодог.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбат тайлбарлахдаа "Гандантэгчинлэн хийдээр тухайн жилийнхээ засал номыг хийлгэх хүсэлтэй сүсэгтэн олны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жилийн цагаан сарын баярын амралт олон хоног үргэлжилж байгаа учраас Гандантэгчинлэн хийд олны хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Зурхайч нараас гадна тусгайлан засал хийх лам нар өдөр бүр 08:30-17:00 цаг хүртэл ээлжлэн ном уншиж, сүсэгтэн олонд түргэн шуурхай үйлчлэхээр хичээн ажиллаж байна. Аль болох иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс хөтөч ажиллуулж байна. Ганцхан Төв Гандан гэлтгүй нийслэлийн дүүрэг бүрт сүм хийдүүд ажиллаж байгаа.

Ер нь өмнөх оны арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн нар буцсанаас хойш эрэгтэйчүүд жилээ угтаж, эмэгтэйчүүд жилээ дагаж засал номоо хийлгэдэг.

Гэхдээ цагаан сарын шинийн нэгний өдрөөс эхлээд л хүмүүс жилийн засал номоо олноор хийлгэдэг. Ер нь хүмүүс хаврын тэргүүн сарын шинийн 15-ндаа багтаж засал номоо хийлгэхийг хичээдэг. Энэ өдрүүдэд бурхан багшийн Их дүйчин өдөр тохиодог учраас энэ хугацаанд багтаж заслаа хийлгэхэд буруудахгүй. Тэрнээс хойш зургадугаар сарын 22-н буюу нар буцахаас өмнө засал номоо хийлгэсэн ч болно" гэсэн юм.

Бурхан багш тэртээ 3000-гаад жилийн өмнө заларч, тэрсүүдийн зургаан багш тэргүүтэй буруу үзэлтнүүдийг дарж, их номын хувилгааныг үзүүлсэн тухай бурхны ном сударт тэмдэглэсэн байдаг аж. Тиймээс ч цагаан сарын шинийн 1-нээс 15-ны өдөр буюу Их дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг гэлцдэг тул сүм хийдүүд энэ өдрүүдэд хөл хөдөлгөөнд дарагддаг. Эсрэгээрээ нүгэл, хилэнц хийвэл бас тэр хэрээр арвиждаг гэнэ. Гэхдээ буян үйлдэх ч санааных, нүгэл үйлдэх ч санааных гэдгийг лам хуврагууд хэлж байна.

Гандантэгчинлэн хийд энэ жил 10 гаруй дацанд ном хурж, нийтийн засал номыг хүлээн авч, үйлчилж байгаа аж. Энэ жилийн хувьд ихэнх ном нь 1000-2000 төгрөгийн тарифтай байгаа бол хамгийн үнэтэй ном нь үйлс түргэн бүтээх, гарз хаах, лус савдагийн хорлолыг арилгах зэрэгт уншуулах “Жинсрэг” 200 мянган төгрөг, хүн, малын гарз, хараал жатгыг харуулах, ажил үйлсийг бүтээх  "Жавши" болон "Дарь эхийн чивэл", "Ширнэн дүддог" зэрэг ном 51 мянган төгрөгийн үнэтэй, "Алтанганжуур" 22 мянган төгрөгийн үнэтэй байна.

Нэг хүн дунджаар 40-100 мянган төгрөгийн засал ном уншуулж байгаагаа хэлсэн юм.

"Гандантэгчинлэн хийдэд засал номоо уншуулахаар гэр бүлээрээ явж байна. Энэ жил оочер дугаар харьцангуй бага байна. Гэр бүлийнхнийхээ засал номыг аль болох шинийн 15-ндаа багтаж, хийлгэхийг зорьдог. Гал морин жил монгол түмнийг ивээсэн сайхан жил гарах байх" гэдгийг Д.Цэвээн хэлж байв. Тэрбээр Говь-Алтай аймгаас золголт хийхээр хотод иржээ. Тэрбээр хотод ирснийх жилийнхээ засал номоо хийлгэхээр Гандантэгчинлэн хийдэд ирсэн тухайгаа ярьсан юм.

Дэлхий дээр христийн, буддын шашин гээд 40 гаруй цаг тооны бичиг мөрдөгддөг аж.

Тиймээс улс орны иргэд ч цаг тооны бичгийнхээ дагуу шашныхаа зан үйлийг хийдэг болохыг шашин судлаачид хэлдэг. Шинэ жил эхэлж байгаа болохоор урьд жилдээ би ямар алдаа гаргаж байснаа ухаарч, гэмшиж, илүү нигүүлсэнгүй байж, хүн амьтанд туслах сэдэл санааг бий болгох зорилгоор засал номыг хийж иржээ.

Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбат:

-Тухайн жилийнхээ засал номыг хийлгэх утга учрын хувьд, энэ жил морь болон хулгана жилтэй хүмүүсийн их харш жил гарч байна. Их харш жил гарахаар хүний хийморь доройтож, ажил үйлс нь бүтэмжгүй болдог. Дээрээс нь тухайн хүн анхаарал болгоомжтой байхгүй бол ямар нэгэн саад гарах тохиолдол бий. Миний хувьд олон жил зурхайчаар ажиллаж, олон хүнтэй уулзаж байна. Засал номоо хийлгэхээр хандаж байгаа хүмүүс "Миний ажил үйл бүтэхгүй байна" гэж их хэлдэг. Тэгээд яасан гэхээр их харш жил юм уу, бага харш жил, цагаан жил нь гарсан байдаг. Хүн өөрөө жилийн заслаа хийлгэхгүй байж болно. Хэн нэгний заслыг хүчээр хийх боломжгүй. Жилийн засал хийгээд л бүх ажил үйлс нь 100 хувь болж бүтнэ гэж хэлж байгаа юм биш.

Таны харш жил гарч байгаа учраас ийм эрсдэл учирч болзошгүй гэж сануулж, боломж олгож байгаа хэрэг. Тэрийг зөв талаас нь харж, ойлгох нь чухал.

Гал морин жилд хулгана жилтэй хүмүүсийн их харш жил гарч байгаа бол тахиа, туулай жилтэй хүмүүс бага харш жил нь гарч байна. Мөн дээрээс нь 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настай морь жилтнүүд жилийн заслаа хийлгэх шаардлагатай. Энэ жил нэг цагаан мэнгэтэй жил гарч байгаа учир нэг цагаан мэнгэтэй хүмүүс мэнгэний засал хийлгэх шаардлагатай. Учир нь 13, 73-ны жил ороход жаргал, зовлон давхацдаг гэж үздэг байна. Харин 37-ны жил ороход дайсан жил орлоо гэж үздэг учир аливаа муу зүйлд өртөх, бэртэж гэмтэх эрсдэлтэй байдаг гэж зурхайн ухаанд үздэг гэсэн юм.

Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-02-23 202.126.88.68

Үнэ тарип маш өндөр шүү.шинэ хамбаас хойш л өндөр үнэ ханш огцом өссөн шүү!

Avatar

иргэн 2026-02-23 59.153.84.210

бүх улсад сүм хийдүүд нь сүсэгтнийхээ өргөл хандиваар үйл ажиллагаагаа явуулдаг, зарим улсад бизнес хийдэг сүсэгтнүүд орлогынхоо тодорхой хувийг тогтмол шашиндаа хандивладаг ч улс бдаг,

Avatar

Зочин 2026-02-23 202.126.89.111

засал номоо хийлгэнэ ээ гандан хийдэд

Avatar

Mongolchuud b** nom unshuul aa . 2026-02-23 103.229.120.48

Gandan hiid buddin sum bol buzar gazar shvv . 10 d jiliin omno 10 nastai shavi bolj ochson huuhdiig lam nar huchindej tumnii shivshig bolgoj baisan daa . Iim buzaruudiig tsaazlah heregtei dee . Nom unshaad Mongol uls Mongol Tumen oogt hogjsongui ee . Odoo bolsoon bolnoo .

Avatar

Б 2026-02-23 66.181.191.75

аймаар үнэтэй..сүсгээрл бдаг бсандаа..бусдын тусын тулд гэчихээд…байгаа мөнгөө өгөхөөр нь голдог гсн

Avatar

Иргэн 2026-02-23 122.201.31.151

Гандан нээрээ үнэн менежмент сайтай шүү ….энэ олон жилээр оршин тогтнох байхаа хөөрхий ..татаас өгдөг болов уу.өгдөг л байх доо

Avatar

Бэхээ 2026-02-23 202.126.90.127

Засал хийлгэж ном уншуулсан хүмүүст НӨАТ ын баримт өгч байгаа болов уу?Гандан бодон бусад сүм хийдүүд төсөвт хэдий хэмжээний татвар төлдөг бол.Энэ хэдэн мянгаараа ном уншуулсны мөнгөн дүнгээс баримжаалвал хэдэн ИР НАЯДаар төлдөг байх.

Avatar

иргэн 2026-02-23 59.153.84.210

ТББ , шашны байгууллага нь нөат төлөгч биш бдг шүү, ашгийн бус шүү дээ, энэ сүсэгтнүүдийн өгсөн мөнгөөр хийд орноо цэвэр байлгаж үйл ажиллагааны зардал гэх мэт мөн лам нарыг цалинжуулж, хийдийн ус дулаан цахилгаан гээд бишгүй л их зардал гарч бгаа

Avatar

Нэргүй 2026-02-23 185.220.101.99

Ид шидтэй юм бол түвэд жаргалын орон болсон баймаар юм. Монголыг шимэгчилж амьдарч байгаа харийн лам нар ийм байдал монголыг хөгжүүлэхгүй ээ. Чиний өмнөөс англи хэлээр шүлэг уншаад чамд засал хийчлээ гээд байвал ямар байна.

Avatar

Нэргүй 2026-02-23 202.131.248.226

arai l business boloo yu da

Avatar

Ха 2026-02-23 64.119.29.144

Ее заа, булайг нь дэлгэсэн сэтгэгдэл хаадаг болчихож!!!!

Avatar

Ха 2026-02-23 64.119.29.144

Хеерхий дее, уг нь ухаантай ард тумэн шиг байлаа, одоо ч хамгийн тэнэг, сохорсон ард тумэн болж дээ. Суулийн 35 жил сусэглээд ееделсен юм бна уу??? Хулгайчууд нь л баяжлаа.

Avatar

Зочин 2026-02-23 59.153.87.54

мөр гаргах, ном уншуулахаа байгаад их удаж байна.

Avatar

Нэргүй 2026-02-23 66.181.181.90

уул нь сүсгээр ном уншуулдаг уламжлалтай ард түмэн шүү дээ. бизнес болсон нь үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж