"Олимпын хаалт хэн ч, хэзээ ч мартахааргүй үдэш болно" 

Милан Кортина 2026

"Олимпын хаалт хэн ч, хэзээ ч мартахааргүй үдэш болно" 

"Олимпын хаалт хэн ч, хэзээ ч мартахааргүй үдэш болно" 

Гор Газ ХХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв. 

"Милан Кортина 2026" өвлийн олимпын хаалтын ёслолын үйл ажиллагаа орон нутгийн цагаар өнөөдөр/2026.02.22/ 20:00 цагаас эхэлнэ. Олимпын нээлт хоёрдугаар сарын 6-ны өдөр Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд болж байсан бол хаалт нь Верона хотын түүхийн дурсгалт олимпын цэнгэлдэхэд болно.


РОМЕО, ЖУЛЬЕТТАГИЙН ХАЙРЫГ ӨГҮҮЛСЭН ХОТ

2000 жилийн түүхтэй Верона хотын амфитеатр өнөөдөр олимпын хаалт болох цэнгэлдэх гэдгээрээ дахин алдаршина. Энэ хот нь өөрөө Английн зохиолч Уильям Шекспирийн алдарт бүтээл болох Ромео болон Жульеттагийн хайрыг өгүүлдэг хот гэдгээрээ алдартай. Дурлалт хосын хайрын түүх энэ л хотод өрнөдөг. Гэхдээ өнөөдөр соёл, урлаг, хөгжим, спорт, өнгө будаг хосолно.

Олимпын хаалт болох цэнгэлдэх нь МЭӨ I зуунд баригдсан. Ромын алдарт Колизейгээс ч урт настай.

ӨНӨӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ?

Мэдээж тамирчид жагсана. Олимпын хаалт бол тамирчид, албаныхан, үзэгчдийг дахин нэг удаа нэгтгэдэг үйл явдал. Оргил мөч нь галт бамбараа унтрааж, олимпын тугийг буулган 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах улсад гардуулах байх болно.

Дараагийн өвлийн олимпыг 2030 онд Франц улс зохион байгуулна.

Нээлтээр италичууд урлаг, соёлын оддоор "зодсон". Харин хаалтан дээр яах вэ гэдэг олны анхаарлыг татаж байна. Одоогоор ямартай ч дуучин Акилле Лауро, жүжигчин Бенедетта Поркароли, продюсер Габри Понте нар оролцох аж.

"Милан Кортина 2026" өвлийн олимп, паралимпын нээлт, хаалтын уран сайхны удирдаач Альфредо Аккатино хаалтын талаар ярихдаа "Тамирчид энэ үдшийн одод байх болно. Хаалт олон өнгөөр эхэлж, үдэшлэгээр дуусна. Веронад ирсэн хүмүүс лав үүнийг хэзээ ч мартахгүй. Энэ бол далд гунигтай мөч. Учир нь томоохон арга хэмжээ дуусч, сэтгэл хөдөлнө. Ийм шоунд олон орц хэрэгтэй. Тусгай эффект, хувцас, хэрэглэл, дизайны элементүүд, дүрс бичлэг… Энэ бүхэн нийлж өмнө нь хэзээ ч байгаагүй бүтээл рүү хөтөлнө" гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Милан Кортина 2026 болон Парис 2024 олимпууд бол хиймэл оюун ухааны эринд мэндэлсэн анхдагчид. Бид үүнийг ашиглана. Гэхдээ өөрөөр" гэжээ.

Харин хаалтын найруулагч Стефаниа Опипари ярихдаа "Бид гоо сайхныг өнцөг бүрээс Италийн дуурийн, спортын, тамирчдын, цэнгэлдэхийн соёлтой хослуулан харуулна. Веронагийн цэнгэлдэх бол үнэхээр амаргүй даваа бас гайхалтай боломж. Сэтгэл хөдлөл, түүх, эрч хүч дүүрсэн газар. Бидний хүргэх гол санаа бол дэлхийн тогтвортой хөгжих байх болно" гэлээ.

Цэнгэлдэхийн тайзны 80 хувь нь мод, гэрэлтүүлгийн 90 хувь нь LED, тайзны хувцас, хэрэглэлийг дахин боловсруулсан материалаар хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж