Саудын Араб хүнд хэрэгтнийг цовдолдог

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

Саудын Араб хүнд хэрэгтнийг цовдолдог

Саудын Араб хүнд хэрэгтнийг цовдолдог

Саудын Араб хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдэд цаазын ял оноодог. Гэхдээ маш цөөхөн тохиолдолд цаазын ялыг гүйцэтгэсний дараа цовдолдог аж.

Өнгөрсөн лхагва гаригт Саудын Арабын Дотоод хэргийн яамнаас Мекка хотын иргэн Элиас Абулкалаам Жамалединийг цаазаар авч дараа нь цовдолсон байна. Хэрэгтэн тус улсад цагаачилсан Мяньмар эмэгтэйн гэрт дайрч орон, хүчирхийлэх гэж оролдон хүний аминд хүрсэн хэргээр цаазын ял оноосон юм.

Саудын Араб улс хүн амины хэрэг, садар самуун явдал, урвалт зэрэг янз бүрийн гэмт хэрэгт цаазын ялаар шийтгэдэг. Гэхдээ цовдлох  нь маш ховор байдаг. Энэ улсын хуулиар цаазын ялыг гүйцэтгэсний дараа  олон нийтэд биеийг цовдлон харуулдаг аж.

Салман хааны ханхүү Мохаммед бин Салманд хаан ширээг шилжүүлсний дараа нийгмийн бодлого, хууль дүрэмд өөрчлөлт оруулсан ч  дундад зууны үеийн Исламын цаазын ял оногдуулж, цовдолдог шийтгэл хүлээлгэдэг байдал хэвээр байгаа юм.

‘Эмнести Интернэшнл’ байгууллагын мэдээлж байгаагаар Саудын Араб 2017 онд хамгийн багадаа 146 хүнийг цаазалжээ. Саудын Аравигаас арав дахин том хүн амтай АНУ энэ онд 23 хүнийг цаазаар авсан байна.

Эх сурвалж: mixi.media

Т. МЯДАГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж