БНСУ Хойд Солонгосоос хууль бусаар нүүрс, төмөр импортолсонд тайлбар өгөв

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

БНСУ Хойд Солонгосоос хууль бусаар нүүрс, төмөр импортолсонд тайлбар өгөв

БНСУ Хойд Солонгосоос хууль бусаар нүүрс, төмөр импортолсонд тайлбар өгөв

АНУ-ын засаг захиргаа БНСУ-ын гурван том компани НҮБ-ын хоригийг зөрчин Хойд Солонгосоос  нүүрс, төмөр нууцаар импортолж байсныг илрүүлсэн байна. Гэвч АНУ Өмнөд Солонгост үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын гаалийн ерөнхий газрын мэдээлснээр эдгээр гурван компани өнгөрсөн 2017 оны  дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд 35,038 тонн бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан аж. Нийт 6.6 тэрбум вон (5.86 сая ам.доллар) үнэ өртөг бүхий импортын бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсныг илрүүлсэн аж.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох болон тив хоорондын баллистик пуужингийн туршилтыг зогсоох зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сард тус улсаас нүүрс, төмрийн хүдэр болон бусад ашигт малтмал импортлохыг хориглосон тогтоол гаргасан юм.

Энэ тухай ‘БНСУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг чандлан биелүүлдэг үнэнч, найдвартай хамтрагч юм. АНУ, БНСУ нь  Хойд Солонгосын цөмийн зэвсгийг зогсоох хэлэлцээрт хамтран ажилладаг, нэгдсэн шийдвэр гаргадаг ойрын холбоотон хэвээр байгаа. НҮБ-ын хоригийг зөрчсөн эдгээр компаниудад БНСУ-ын засаг захиргаа шалгаж эхэлсэн гэж бодож байна’ хэмээн  АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Катина Адамс хариу мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap

Т. Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж