Улаанбаатар хотод 78.5 км дугуйн зам шинээр барина

Улаанбаатар хотод 78.5 км дугуйн зам шинээр барина

Улаанбаатар хотод 78.5 км дугуйн зам шинээр барина

Улаанбаатар хотын захиргаа энэ онд зургаан дүүргийг хамарсан нийт 78.5 км урт дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Төлөвлөсөн замын хэмжээ дүүрэг тус бүрээр:

  • Сүхбаатар дүүрэг – 15.17 км
  • Чингэлтэй дүүрэг – 3.6 км
  • Баянзүрх дүүрэг – 28.23 км
  • Баянгол дүүрэг – 18.74 км
  • Хан-Уул дүүрэг – 9.18 км
  • Сонгинохайрхан дүүрэг – 3.6 км дугуйн зам тус тус барих болно.

Одоогоор Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байгаа юм. Нийслэлийн төлөвлөгөөгөөр, 2026-2028 онд зургаан дүүрэгт 253 км дугуйн зам шинээр барих бөгөөд 2040 он гэхэд нийслэлийн нийт дугуйн замын уртыг 1,677 км-д хүргэх зорилттой байна. Дугуйн замын барилга нь “20 минутын хот”-ыг баримтлан, явган хүний зам болон авто замтай уялдуулан, иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангахаар төлөвлөгдсөн байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр автозамын хөдөлгөөнөөс үүдэлтэй агаарын бохирдол, дуу чимээ буурч, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх нөхцөл бий болно. Нийслэлийн удирдлагуудын хэлснээр энэхүү дэд бүтцийн шинэчлэл нь утаагүй, аюулгүй, хөдөлгөөнд ээлтэй хот байгуулах зорилтын чухал хэсэг бөгөөд 2040 он гэхэд унадаг дугуйн соёлыг хотын амьдралын салшгүй хэсэг болгоно гэж онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-22 202.9.46.16

Та нар дугуйн зам гэж явган хүний замын хоёр хуваахыг хэлээд байна. Тийм байх ёсгүй. Тусдаа байдаг.

Avatar

Дугуйгаар явахыг дэмжихийг уриалах 2026-02-22 103.57.94.107

Дугуйн замын уялдааг сайжруулмаар байгаа юм. Дугуйн зам гээчээр нь явж байтал гэнэт дуусчихдаг.
Автомашин зам руу орохоор дайрчих гээд л, явган хүний замаар явахаар хараалгаад л, ХЭЦҮҮ Ү ДЭЭ.
Уг нь автомашины замаар явж болно.
Гол нь жолоочууд дугуйтанд зам тавьж хэвшихвэл зүгээр байгаа юм. 1 дугуйчин явж байвал 1 машин багасаж байгаа гэж ойлгож сурмаар байгаа юм даа.

Avatar

ИРГЭН 2026-02-22 66.181.191.241

Яаанаа дулаан орохоор гадуур тайван алхах газаргүй УБ-хотын амьдрал эхэлэх нь дээ!! МАН мафиууд өөрсдөө гудмаар алхдаггүй учраас МАН бадлийгүй байхгүй иргэд үйлээ үзэж байгаа

Avatar

Нэргүй 2026-02-22 66.181.177.180

Дүүргүүдэд хуваавал нөгөөдүүл нь бас идэх гэж дайрна. 1 удирдлагаар тавиул.

Avatar

Нэргүй 2026-02-22 103.229.120.63

Хийлгах хэцүү хийлгэхгүй байх бүр хэцүү.

Avatar

Зочин 2026-02-22 66.181.178.244

Явган хүний замын талыг будаад явган хүндээ ч хэцүү, дугуйтай хүндээ ч хэцүү заваан юм хийдгээ больмоор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж