Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөн хаагдлаа | News.MN

Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөн хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөн хаагдлаа

Хүчтэй үерийн улмаас төмөр замын хөдөлгөөн хаагдлаа

 Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байжээ. Уг галт тэрэг саатахаас  20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг  ажиллаж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны  улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж