Хөвсгөл нуур нь Монгол түмний бахархал болсон байгалийн хосгүй үнэт өв бөгөөд олон мянган жилийн түүх, домог шүтлэг, байгалийн унаган төрхийг хадгалсан ариун газар. Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгох асуудлыг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс удаа дараа илэрхийлж, хүсэлт тавьж, уламжилсаны үр дүнд Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгов.
Хөвсгөл нуур нь 2760 км² талбай, 262 метрийн гүнтэй бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг, хоёр сая гаруй жилийн өмнө үүссэн байгаль эхийн давтагдашгүй гайхамшигт бүтээл гэгддэг.
Хөвсгөл нуурт 12 төрлийн загас, 244 төрлийн шувуу, 750 гаруй төрлийн ургамал бүртгэгдсэн байдаг. Энэхүү экосистем нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд онцгой ач холбогдолтойд тооцогддог байна. Тиймээс 2022 онд ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Шим мандлын нөөц газарт албан ёсоор бүртгэгдсэн нь олон улсын түвшинд нуурын экологи, үнэ цэн, хамгаалалтын ач холбогдлыг баталгаажуулсан томоохон үйл явдал болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2020 оноос эхлэн нуурын гүнд живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах тусгай ажиллагаа амжилттай хэрэгжиж, 11 автомашин, 50 орчим тонн шатахуун, тос зэрэг хорт бодисыг гаргаж, байгаль орчинд ноцтой хохирол учрахаас сэргийлсэн нь ард иргэдийн талархлыг хүлээсэн томоохон ажил болсон юм. Жил бүр Хөвсгөл нуурыг үзэхээр гадаад, дотоодын 100 гаруй мянган жуулчин ирдэг. Тиймээс энэхүү гайхамшигт цэнгэг нууртаа хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Хүслийн хад цогцолборыг иж бүрэн тохижуулж, Соёмбо цогцолбор, Соёмбо цэцэрлэгт хүрээлэнгашиглалтад оруулсан. Мөн Хатгал-Ханх чиглэлийн замыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуурын экосистемийг хадгалж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжихэд хамгийн чухал нөлөө үзүүлнэ.
Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгосноор нуурын ай сав дахь байгалийн цогцолборт газар нутгийг унаган төрхөөр нь хадгалах, ойр орчмын газар нутагт амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёлын хадгалалт, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ. Байгалийн болон соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад дотоодоос зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал нөлөө үзүүлэх юм.
3,595.72





















































Базар Бат 2026-02-21 122.201.31.50
Гайхамшигтай байгалыг цогцлон бүтээсэн түүнийгээ монголд хариуцуулсан бүтээгчид нь л тахилга өргөдөг бол сайн улс болгон л газар нутагтаа янз бүрийн шашинлаг зүйлийг хийдэг. Бүтээсэн Эзэн рүү нь ханддагүй бүтээлүүдийг нь л бурхан болгоод байдаг юм энэ нь л жинхэнэ мухар сүсэг болно ойлгоорой хүмүүсээ бурхан биш зүйлийг бүү бурхан болгоорой. уучлаарай
Нэргүй 2026-02-21 59.153.114.122
Тахилгатай болгосноор хамгаалалт нь сайжирвал болж л байна!! Харин овоо тахьдаг шигээ бөөнөөр очоод дүвчигнэдэг газар болгох вий дээ??!!
Нэргүй 2026-02-21 66.181.160.29
Төрийн тахилагатай болгоно гэдэг яана гэсэн үг вэ – сүүлийн үед ер ойлгогдохоо болилоо . Дарга , сайд нар жилд нэг , хоер удаа цуглаж найр наадам хийнэ гэсэн агуулгатай ч юм шиг болоод явчихлаа . Монголчуудад сайн – муу газар гэж байх ёсгүй , бүгдийг тахий , шүтэж , хайрлаж , хамгаалж ирсэн . Газар нутагт авлига шиг , хулгай шиг алаг хандаж болохгүй . . .
Нэргүй 2026-02-21 103.229.120.63
ийм зүйлсэд төр оролцдоггүй баймаар. орон нутаг нь л хариуцаж байг. дундад зуун руугаа л явж бн.
зочин 2026-02-21 66.181.191.176
Тахилгат уул, нуур болгодог нь хэрэг дээрээ баахан хүн шавж, ус, ургамлыг бузарлаж, сүйтгэх олны хөлийн газар болгохоос цаашгүй үйлдэл. Тахилгат гэвэл төрийн хамгаалалттай болгон унаган дагшин, машин, хүн ойртдоггүй хил хязгаартай, харуул хамгаалалттай л болго_ МОНГОЛ хэмээх улс бол ердөө унаган байгаль бүхий улс гэсэн имиж дэлхий даяар бүрдүүл. Уул ус маань ариун байг, дагшин онгон байг. Хамгаалалтыг нь ерөнхийлөгч хариуц.
Нэргүй 2026-02-21 202.9.41.5
Монгол орны үзэсгэлэнт газар эх нутгаа хайрлаж л байх нь зүйтэй. Биднээс хойшхи олон үеийнхэн байгалиасаа таашаал авч бахархаж байх учиртай. Зөв зүйтэй шийдвэр байна.