Өнөөдөр зарим замуудыг хаана

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр зарим замуудыг хаана

Өнөөдөр зарим замуудыг хаана

Зам засварын ажил хийгдэж байгаа учир өнөөдөр /2018.08.12/  зарим замыг хаахаар болжээ. Хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна

Ахуй үйлчилгээний ордны урд зам

Өнөөдөр Баянгол дүүрэг Энэбишийн өргөн чөлөө, Ахуй үйлчилгээний ордны урд тусгаарлах зурвасын урд, зорчих хэсэгт 12 метр зам сэтэлнэ. Иймээс  таван эгнээ замын хоёр эгнээгээр нь тээврийн хэрэгсэл саадыг тойрч гарах боломжтой.

Урт цагааны урд зам

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Урт цагааны урд замыг бүхэлд нь хаав.

“Ард” кино театрын хойд тал

Чингэлтэй дүүрэг, нэгдүгээр хороо, “Ард” кино театрын хойд талын замыг сэтлэх ажил хийгдэх учир хойд туслах зам бүтнээр хаагдах аж.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж