Г.Чинзориг: Өрөө дарж, алдаагаа засах гэж яваа | News.MN

Г.Чинзориг: Өрөө дарж, алдаагаа засах гэж яваа

Хуучирсан мэдээ: 2018.08.12-нд нийтлэгдсэн

Г.Чинзориг: Өрөө дарж, алдаагаа засах гэж яваа

Г.Чинзориг: Өрөө дарж, алдаагаа засах гэж яваа

‘Эмоци’ хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэгийн нөхөр ‘Outlaw’ хамтлагийн дуучин Г. Чинзориг хоёр сая төгрөг залилсан хэрэгт сэжиглэгдэж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс сурвалжлагдаж байсан. Дээрх мэдээлэл өнгөрсөн зургадугаар сард цахим орчинд тархсан ч Г.Чинзориг болон Б.Ариунцэцэг нарын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тэгвэл Г.Чинзориг дээрх мэдээлэлд тайлбар хийжээ.

Тэрбээр ‘Би гэдэг хүн 2016 оны  дөрөвдүгээр сард анх нэгэн найз маань намайг мөнгө зээлээч гэж гуйхад нь туслах санаатай хэдэн төгрөг зээлснээс бүх зүйл эхэлсэн. Тэр найз ч гэж дээ амьдралыг минь мэдэхгүй ертөнцөөр аялуулсан хүнд би мөнгөө зээлдүүлэхээр очиход Монгол Улсад Хятад эздүүдтэй автомат мөрийтэй тоглоомын газарт тоглож мөнгөө алдсан гэдгийг нь сүүлд мэдсэн юм. Тэр залууд би хоёр сая төгрөг зээлсэн. Тухайн үед юуг нь ч ойлгоогүй. Төд удалгүй өнөөх залуу намайг мөнгөө ав хүрээд ир хэмээн залгаж би очсон юм. Тэгэхэд нэг автомат тоглоом тоглоод миний хоёр сая төгрөгийг гаргаж өгсөн. Тэр үед анх тоглоомноос мөнгө хожиж болдогийг мэдэн 20,000 төгрөгөө хийж тоглож үзтэл миний мөнгө нүд эрмэхийн зуургүй өсөж тэндээс аваад гарсан. Үүнээс хойш өөрийн мэдэлгүй ингээд болчихдог юм байна хэмээн мунхаг бодолд автан хэсэг орж гарсан.

Эхний бүтэн сар тэндээс орох бүртээ мөнгө хожиж өдөрт 500,000 төгрөг олж байсан. Нэг л мэдэхэд энэ аргаар мөнгө олоход амархан юм байна хэмээн бодож тэр газарт тоглож эхэлснээс хойш сар гаруйн дараанаас маш ихээр алдаж эхэлсэн. Би унадаг машинаа хүртэл алдсан учраас шаралхаж эргээд авчих санаатай өөрийн мэдэлгүй өөрт байсан мөнгө эд зүйл байдаг бүх зүйлээ өгсөн. Эргээд харахад хүн хэдий амаараа амархан больчихгүй яасан юм тэнэг мангараар нь намайг дуудах байх. Их мөнгө эд хөрөнгөө алдаад ирэхээр өөрийн мэдэлгүй хүн гэдэг амьтан чинь мөнгө л олдвол бариад алдснаа авчих гээд улам л их юмаа алддаг юм билээ. Би товчхондоо нэг иймэрхүү аргаар бүх зүйлээ алдаж сүүлдээ найз нараасаа мөнгө зээлсэн. Тэр нь хугацаандаа өгөөгүйн улмаас бүгд л намайг гайхсан. Дараа нь юу юугүй л залилан мэхлэгч хэмээн та бүхэнд дуудагдаж, хараалгаж явахдаа хүрсэн. Би юуг онцолж хэлэх вэ гэхээр миний амьдрал надад үнэтэй.

Би яахав Монгол улсад газар аваад буй энэ муухай Хятадын автомат мөрийтэй тоглоомонд залуус минь битгий хошуураасай гэсэндээ өөрийн түүхийг товч бичлээ. Нэмж хэлэхэд маш олон залуус надаас хүнд байдалтай байгаа. Өр ширтэй, хамаатан садан, ах дүүгээсээ зугтаасан, зарим нь шоронд зарим нь шороонд булуулсан байдалтай байна. Мөн хоёр залуу энэ тоглоомонд мөнгөө алдаад амиа хорлосон тохиолдол ч байдаг. Монголын хууль хүчний байгууллага над шиг 20 сая төгрөгний дотор өртэй хүнийг эрэн сурвалжилж сошиал медиагаар тараадаг юм байна лээ. Тэрний оронд тэр хууль бус мөрийтэй тоглоомыг хаасан шиг хаагаад хянадаг болвол.Би яахав өр ширтэй, тэрийгээ дарах гэж ажил хийж мөнгө хурааж байна. Би хийсэн үйлээ хүлээнэ. Би айсандаа зугтаагүй. Хүмүүсээс авсан мөнгөө буцааж өгөх гээд л ажиллаж яваа. Та бүхэн ч бас юм хоёр талтай байдгийг мэдэх хэрэгтэй. Миний энд бичсэн бүр нь үнэн. Нэмж хэлэхэд намайг муулаад гоочлоод байгаа хүмүүс нь миний хамгийн ойрын хүмүүс юм билээ. Хөөрхий амьдралд эр хүн алдсан харин үүнийгээ хэрхэн давах нь цаг хугацаа харуулна. Жоохон л хүлээхэд би бүхнийн ардаа үлдээнэ. Тэр үед намайг битгий магтаарай. Хоосон магтаалаас бодит хараал нь шулуухан юм шүү. Гурван нас ч хүрээгүй охиноо орхиод ажил хийж, өрөө дарах гэж, алдаагаа засах гэж яваа юм шүү.

Би нэр хүндээ одоо хаясан. Надад элэг бүтэн, энгийн амьдрал л эрхэм байна. Би үнэхээр харамсаж байгаа ч цаг хугацааг буцааж болохгүй тиймээс золиос нь энэ байх. Ойлгох эсэх нь таны хэрэг. Хамгийн чухал нь миний эхнэр охин хоёр минь ямар ч буруугүй. Эхнэртээ энэ талаар юу ч хэлэхгүй зохицуулъя гэж бодон нууж явсаар ийм байдалд хүрлээ. Охин минь удахгүй том болж уг бичсэн зүйлийг минь уншина. Аав нь охиныхоо төлөө энэ амьдралаа босгохын төлөө одоо ажиллаж байна. Өөрийн гараар бүх асуудлаа шийдээд эхнэр охинтойгоо аз жаргалтай амьдрах болно. Одоо л хичээхгүй бол би эхнэр охиноо алдах гээд байна. Аавыгаа уучлаарай миний охин’ хэмээн өөрийн цахим хуудаснаа баасан гаригт /2018.08.10/  бичжээ. Өдгөө Солонгос улсад хөдөлмөрлөж байгаа тэрбээр өрөө барагдуулаад эх орондоо ирж эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрахаар хичээж яваагаа ийн тайлбарласан байна.

Э.Бурам

 

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МУНДАГ 2018-08-12 66.181.161.59

Үнэхээр мундаг байна. Маш сайн хичээгээд гэр бүл эх орондоо иргэн ирээхэй амжилт.

Avatar

зочин 2018-08-12 202.21.101.182

Сайн байна. Эргээд босох зоригтой байгаа нь хамгийн сайн байна. Өөрийгөө татаж авч чадсан нь гайхамшигтай байна.
Боддоо, чадаагүй хэд байгаа бол?
Амжилт хүсье

Avatar

Зочин 2018-08-12 103.57.95.165

эр нэг алдаж эрэг нэг нурдаг.одоо биёэ татаж аваад хүний өрнөөс салаад ахиж хар мөртэй юманд битгий орооцолд гэж хүсэё.муу нэрийг хусавч арилахгүй сайн нэрийг хшсэвч олдохгүй гэж үг бий.хүний өрийг хамгийн түрүүнд төлж хүний хэл амнаас гараарй.залуу хүн ухаарч амьларч үр хүүхэд ээ бодоорой

Avatar

Зочин 2018-08-12 202.21.103.14

Ийм үед ханийн сэтгэл, халамж, хайр, итгэл чухал. Ариука минь бас хичээгээрэй. Сайн байна. Санасандаа хүрээд гэр бүлтгэйгээ элэг бүтэн, аз жаргалтай байгаарай.

Avatar

Дорж 2018-08-12 64.119.20.77

Муугүй ухаантай залуу бн. Хүмүүсээ хүн шүүмжлэх амархан. Хэрэгжүүлэх маш хэцүү. Энэ залуу өөрөө ухаарч өөрийн биеэР ажиллаж их ухаан гаргажээ. Гэтэл зарим нь яадаг билээ амиа хорлоод, хулгай хийгээд аав, ээж ах дүүгээ хорсруулахаас өөрөөр толгой нь ажилладаггүй биздээ.

Avatar

Ардын 2018-08-12 66.181.176.113

Ардын баатар болох нь холгуй бнадаа. Ухаарсан бна л гэнэ заавал алдах естой л гэнэ. Алдахгуйгээр ухаараад зев амьдарч байгаа хэсэг нь яах уу? Алдаа гаргаагуй болохоор буруутай юу

Avatar

Зочин 2018-08-12 58.108.114.186

Чи битий онгир, амьдралын бэрхшээл удахгүй чамайг олоод очих болно, чи үүнд итгэлтэй байж болно!

Avatar

Mundag zaluu 2018-08-12 45.56.149.158

Ter avtimat ni baidag yum bol tsagdaagiinhan huuli bus zuiliig haaj boldoggui muu, bodot medeelel, barimt hun heleed baian shdee

Avatar

Зочин 2018-08-12 146.115.171.17

Тэр автимат нь байдаг юм бол jihshig hehe

Avatar

Үл таних жирийн нэгэн 2018-08-12 66.181.180.155

Мэрийж хичээгээрэй, хүний өөрийн нутаг гэлгүй хянуур болгоомжтой яваарай. Амжилт !

Avatar

Зочин 2018-08-12 64.119.20.149

Солонгост сэконд авгайтай болчихов доо. Тэнд их гарын янханууд маш их. Монгол тауны хавиар их байдаг юм билээ. 120 мянган воноос эхэлнэ. Зарим нь 500 гэнэ. Аймаар

Avatar

Зочин 2018-08-12 66.181.190.207

MUNKHNAR EEJ ZALBIRALD SUU

Avatar

Зочин 2018-08-12 202.9.42.4

Хичээгээрэй. Амжилт

Avatar

Зочин 2018-08-12 202.9.42.2

s** bi ch bas ovoo aldsan shuu. amidralgui bolson hun zondoo bgaa shuu. tsagdaa tagnuuliihan ajlaa sain hiigeesei. nuuts gazruud olo bdag shuu

Avatar

Amjilt 2018-08-12 59.153.113.44

Hicheegeeree amjilt. Ekhner huuhed chin huleegeed l baij bailgui yahaw dee. Huuhediig chin chamaas iluu hench hairlahgui. Dahij aldahgui amidrald sain nyhuur handaj baigaaraa. Ene tur hugatsaanii l asuudal. Ennees surgamj avaad ennees hoish sain hicheegeeree. Enter huuhed hoer deeree hurdan ireerei. Ger buld n hamgiin sain saihniig husiyee.

Avatar

Зочин 2018-08-12 202.9.42.11

Ухаан муут монгол эрчуудийг солонгос хумуужуулээд огчдог юм байналдаа

Avatar

Зочин 2018-08-12 64.119.19.245

Zuv zamruugaa orjee. Hicheegeerei zaluu min. Tanai ger buld az jargal husie. Tanai ekhner uhaantai busgui bna. Uuriig chin oilgoj bgaa gedegt itgeltei bna

Avatar

Зочин 2018-08-12 66.181.161.49

ТА БАГЦ ХӨЗӨРЫГ САЙН ХОЛИОД 1МИН ДОТОР ДЭС ДАРААЛЛААР НЬ 1-ИЙГ АЛДАХГҮЙ ЦЭЭЖИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЛИВАА МӨРИЙТЭЙ ТОГЛООМНООС ХОЛУУР ЯВ.

Avatar

Зочин 2018-08-12 64.119.17.51

Чи чаднаа!

Avatar

Зочин 2018-08-12 66.181.161.102

Манай хүүхнүүд нөхрүүдээ хурдан баяж гэж шавдуулсаар хэрэгтэн болгодог. Баяжихгүй бол, охин бид хоёрыг тансаг амьдруулахгүй бол сална барина гэж сүрдүүлнэ. Олигархуудын амьдралтай харьцуулж ямар арчаагүй амьдарч байгаагаа гайхан уур уцаар уйлаан майлаан болно. Эрчүүд ер нь хүүхнүүдээс болж үхдэг. Дайн тулаан ч хүүхнүүдээс эхтэй. Авгай хүүхдээ баярлуулах гэж ясаа цайтал ажиллаж тааралдсан ажлаа хийж өөрийгөө гаргуунд хаяна. Ямар ч нухацтай төлөвлөсөн төсөл зорилго байхгүй будаа. Мөнгө л хэрэгтэй. Дэлгүүр хэсэж хэрэггүй юманд мөнгө үрэх нь аз жаргал. Нөхөрүүд нь үхээд өгөнгүүт хэсэг худлаа гашуудаж байгаад өөр нэг азгүй эртэй сууна. Эр хүн бол хайртай хүндээ бүхнээ зориулж түүнийхээ төлөө үхэхэд бэлэн байдаг бол хүүхнүүд тийм биш.

Avatar

Зочин 2018-08-12 202.9.42.2

ямар үнэн хэлэвээ. ингэж бодож байгаагүй юм бна шүү

Avatar

Зочин 2018-08-12 66.181.161.55

Unen heljee

Avatar

Хэмээ 2018-08-12

Эр хүн

Avatar

Зочин 2018-08-12 202.9.41.170

АЛДААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДНА ГЭДЭГ ТОМ ЭХЛЭЛ ОДОО ЗЭЭЛСЭН БҮХ МӨНГӨӨ ШИРХЭГ ДАРААЛАН БУЦААЖ ТӨЛӨХ УУЧЛАЛ ГУЙХ ХАМГИЙН ЧУХАЛ ЭХНЭР Ч ДҮҮРЧ ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙГ БОДООРОЙ ДҮҮ ХҮҮ ААВ ИЙМ ЗАЛИЛАН ХИЙДЭГ БАЙСАН ГЭВЭЛ ТЭР ХҮҮХДИЙН
ЗҮРХ СЭТГЭЛД ЮУ ТУСАХ УУ УХАМСАРЛААРАЙ ХҮҮ ЧИНЬ ЧАМ ШИГ ТОМ ЭР БОЛНО ШҮҮ НЭГ Л ӨДӨР

Avatar

Зочин 2018-08-12 122.201.31.27

Nymdorj saidaa ene togloomiin gazaruudiig tsegtselj haahgui bol uneheer dendej bna.ard n uls turchid huuli huchniihen hamgaalj bna.jiriin tsagdaa tuluulugch nar shaardlaga tavij haaj chaddaggui yum shig bna.uls turchdiin iveeld bdag tsagdaagiin tomchuud darga nar n deerees n daramtlaad togloomiin gazaruudiig hamgaalaad bdag yum bhaa?muriitei togloj mungu olohiin tuld zaluuchuud togloomiin gazart noir hoolgui honoj unjij hulgai deerem hiihees ch butsahgui bolj.arga hemjee avahgui bol arai l dendlee saidaa?

Avatar

Зочин 2018-08-12 202.179.27.183

Er hurga chi chadna aa aldaanaas suraltsaj chadaj baigaa ni uuruu amjiltiin ehlel yum shuu dee

Avatar

хэхэ 2018-08-12 202.179.27.200

салбадаймаа нь б ө г с с у л т а и

Avatar

хэхэ 2018-08-12 202.179.27.200

эхнэр нэртэй салбадаймаа нь [Хориотой Үг] султай,энэ залуу тоглоомонд донтогч таарсан с**-гууд урлагийнхан бх юм даа

Avatar

Зочин 2018-08-12 203.169.48.34

Sain zaluu uragshaa. Buhniig tevch. AMJILT AMJILT.

Avatar

зочин 2018-08-12 103.229.121.86

Эр хүн нэг удаа алдаж ойлгосон бол сайн байна. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж үгтэй үгэндээ эзэн болоорой дүү минь. Танай гэр бүлд сайн сайхныг хүсье элэг бүтэн амьдрал шиг сайхан зүйл үгүй.

Avatar

Зочин 2018-08-12 202.179.27.26

Хужааа л буруутай юу монгол эрчууд яасан дорой очуухэн болсон юм бэ тэр муу хужааа нартаа ходруулахгуй байх нь яасийн бэ тэгвэл

Avatar

ИРГЭН У 2018-08-12 202.131.228.82

САЙН БАЙНА УУ,ЭНЭ ЧИНЗОРИГ ГЭДЭГ ЗАЛУУД БИ БАС МӨНГӨӨ ӨГӨӨД АВЧ ЧАДААГҮЙ ӨНӨӨГ ХҮРСЭН ХҮНИЙ ИТГЭЛ ДЭЭР ҮНДЭСЛЭЖ МӨНГӨ ГУЙЖ АВЧИХААД УТСАА СОЛИОД ОЛДОХГҮЙ БАЙГАА ЭХЭНДЭЭ ӨНӨӨ МАРГААШ ӨГНӨ ГЭЖ ЯВСААР 1 ЖИЛ 6 САР БОЛЛОО ,ЭХНЭР ЭЭЖТЭЙ НЬ ХҮРТЭЛ ЯРЬЖ БАЙСАН,БИ ХАНГАЛТТАЙ ХҮЛЭЭЖ БАС НЭР ХҮНД БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДААД ЯАХАВ ГЭСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ИНГЭЖ УДЛАА ,1,200,000 АВСАН ЧИНЗОРИГОО ЧИ ЭНЭ КОМЕНТИЙГ УНШААД ХУРДАН АВСАН МӨНГӨӨ ЭРГҮҮЛЭН ӨГНӨ ҮҮ ,ЭНЭ СЭТГЭГДЭЛИЙГ УНШААД ХАРИУ ӨГӨХГҮЙ БОЛ ДАРААГИЙН ШАТНЫ АРГА ХЭМЖЭЭ АВАХ БОЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА,ХОЛБОО БАРИХ УТАС 95992208

Avatar

Ган-Эрдэнэ 2018-08-12 66.181.160.22

Наад хүн чинь ойлгомжтой бичээд байгаа биз дээ. Ажлаа хийгээд бүр өрөө дарна гэж байна. Тэнэг юмуу..

Avatar

Зочин 2018-08-12 27.123.214.107

Yasan olon hulgaich ve chi ooroo. Tavan tsaas oldoj l baidag aldaj l baidag

Avatar

jen 2018-08-12 203.91.115.45

butsaj irku de

Avatar

Зочин 2018-08-12 27.123.214.107

Zaluu buh yum saihan bolnoo.Gol ni oilgoj uhaarsan bol bolnoo.saihan bolno.

Avatar

Чаднаа дүү 2018-08-12 27.123.214.104

Сайн залуу сайхан гэр бүл шиг харагддаг чаднаа дүү хичээгээрэй

Avatar

Зочин 2018-08-12 66.181.160.14

Hujaa nar arai l denduu davarj bnaa. Muusain tsagdaa nar yadarsan irgediig ih deerelhdeg yum bilee. Hujaa naraa yaj ch chadahgui yum bj

Avatar

Зочин 2018-08-12 202.70.38.18

Манай энэ залуу ерөөсөө буруугүй бүх юманд [Хориотой Үг] нар буруутай л даа. Мундаг бодол Монголчуудын гол сүйрэл

Avatar

Адилхан баагий 2018-08-12 66.181.181.32

Заримдаа хажуудах хань үр хүүхдээ сэтгэл зовох юмгүй сайхан амьдраасай гэсэндээ бүхнийг нь нууж явсаар ийм байдалд хүрдэг юм билээ. Надад бас л тохиолдсон өвчин. Донтолт… аливаа юманд донтохоороо хүн сайхан бүхнээ алддаг юм билээ. Буруу амьдарсны төлөөсөө бол ЗАЛУУ НАС юм шүү…

Avatar

Зочин 2018-08-12 66.181.161.24

Мөрийтэй тоглоом хар мөртэй Монголчууд маань арван хар нүгэлд тооцдог Эртний сургаал байдаг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж