ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдуламтай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд хүүхдүүд цусны хорт хавдар буюу лейкемигээр өвчлөх тохиолдол ихэсч байгааг эмч нар хэлж байна. Энэ нь яг ямар учиртай эмгэг юм бэ?
-Лейкеми нь ясны чөмөг гэж нэрлэгддэг цус үүсгэдэг эдэд үүсдэг цусны хорт хавдар юм. Дэлхий нийт даяар нэг жилд 3000-4000 хавдрын шинэ тохиолдол оношлогддог гэж үздэг. Монгол Улсын хувьд жилд ойролцоогоор 100-120 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний 40-45 хувьд хүүхдийн цусны цочмог үеийн хавдар эзэлж байгаа. Дэлхий нийтээр судалсан судалгаагаар хорт хавдраар өвдсөн насан хүрэгчдийн шалтгаан, онош нь тодорхой байдаг бол энэ төрлийн хавдраар өвчилсөн хүүхдүүдийн 95 хувь нь шалтгаан нь тодорхойгүй байдаг. Үлдсэн таван хувь орчим нь удамшил буюу гентэй холбоотой гэж үздэг.
-Тэгвэл шалтгаан нь тодорхой бус байгаагаас хавдрын хожуу шатандаа оношлогдож, хугацаа алдах тохиолдол байдаг уу?
-Эцэг эхчүүдийн хувьд бага насны хүүхэд хорт хавдраар оношлогдож, өвддөг юм уу гэж их гайхаж, асуудаг. Ер нь эцэг эхийн боловсролын түвшин, хүүхдэдээ тавих хараа хяналт хэр сайн байгаагаас хамаарч, хавдрыг харилцан адилгүй хугацаанд оношилж, мэддэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд анхаарал бага тавьж, эрүүл мэндэд нь санаа тавиагүйгээс үүдэн хорт хавдраа эрт оношлуулж чадахгүй, хүндрэх тохиолдол ч бий.
-ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ. Оношлоход хэцүү юу?
-Бид бүртгэл судалгааг тогтмол хийдэг. Манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд Улаанбаатар хот болон орон нутагт амьдардаг. Хөдөө, хотын ялгаа огт байхгүй. Нэг жилд ойролцоогоор 100 хавдрын тохиолдол бүртгэгдлээ гэхэд 40-45 хүн нь цусны цочмог хорт хавдраар оношлогддог. Насны хувьд харилцан адилгүй буюу улсын хэмжээнд хорт хавдраар оношлогдсон 0-18 насны бүх хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Тархины хорт хавдрын мэс заслыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийдэг бол ЭХЭМҮТ дээр энэ жилээс эхлэн хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасагтай болсон. Хүүхдийн эмнэлэг дээрээ төрөлжсөн нарийн мэргэжлийн бүх тусламж үйлчилгээгээ төвлөрүүлэх бодлогоор шинэ тасгаа нээсэн.
Хавдрын туяа эмчилгээг ХСҮТ дээр хийдэг бол хими эмчилгээгээ манай тасаг дээр хийнэ. Ерөнхийдөө хүүхдийн хорт хавдрыг эрт оношлох тусмаа эмчлэх бүрэн боломжтой.
-Хүүхдийн хавдрын өвчлөлийг цусны цочмог хавдар тэргүүлж байна. Үүний цаад шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Бид жил болгон бүртгэл хийж, судалдаг. Тэгэхэд жил бүрийн судалгаагаар энэ төрлийн хорт хавдрын өвчлөл огцом өссөн үзүүлэлт гарахгүй байгаа. Ерөнхийдөө өнгөрсөн жилийн тоотой адилхан байна. Хамгийн гол нь хавдрыг эрт оношлох хэрэгтэй. Жишээлбэл, хүүхдийн хорт хавдрын ерөнхий шинж тэмдэг нь ямар нэгэн шалтгаан нь тодорхойгүйгээр халуурч, бүлээрэх, жингээ хаях, хоолонд дургүй болох, царай нь цонхийх, биеэр нь цусан тууралт гарах эсвэл энд тэнд булчирхайн хавдах, ид өсөлтийн насан дээр нь яс янгинаж өвдөх, хэвлий нь дүүрч цардайх, өлөн үед нь дотор муухайрах гэх мэт шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Тэгэхгүй бол зарим эцэг эхчүүд хүүхдийнх нь яс янгинаж өвдөхөөр ихэвчлэн гэмтлийн эмнэлэгт ханддаг. Үүний улмаас хорт хавдарт идэгдсэн яс нь хугарч, хожуу шатандаа хандах тохиолдол гардаг.
-Ер нь хүүхдийн хорт хавдрыг бүрэн эдгээсэн тохиолдол бий юу. Эмчилгээ хэр авдаг вэ?
-ЭХЭМҮТ-ийн хувьд 2016 оноос эхлэн хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлсэн. Өмнө нь ХСҮТ дээр эмчлүүлдэг байсан юм. Бид таван жилийн амьдрах чадварын судалгаануудаа хийж байгаа. Хорт хавдар маань тэр дороо эдгэхгүй. Эдгэсэн ч гэсэн дахих эрсдэл байдаг учраас урт хугацааны эмчилгээг шаарддаг. Тухайн хүүхэд хорт хавдраар анх оношлогдож, ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирлээ гэхэд хамгийн багадаа 2-3 жил зарцуулна. Жишээлбэл, цусны цочмог хорт хавдар гэхэд хоёр жилийн хугацаатай эмчлэгдэнэ. Ингэхдээ 6-8 сарын идэвхтэй химийн эмчилгээнд хамрагдах ёстой. Ер нь хорт хавдрын үе шат болон хүүхдийнхээ эрсдэлт бүлгээсээ шууд хамаарна.
Зарим хүүхдүүд нэг жилийн хугацаанд ЭХЭМҮТ-ийн тасагт хэвтэн эмчлүүлж, барих эмчилгээ буюу амбулаториар эмээ уугаад хяналтад байдаг. Тэгээд таван жил хавдар нь дахиагүй бол бүрэн эдгэсэн гэж үздэг. Нийтдээ долоон жилийн хугацаа яригдаж байгаа биз.
Хорт хавдраар оношлогдсон хүүхдүүдийн 5-6 тохиолдолд нь ясны чөмөг шилжүүлэн суулгах заалттай буюу гадаад руу эмчилгээг хийлгэхээр зорьдог. Улсдаа анх удаа цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ болон Турк улсын "Медикл Парк" эмнэлгийн эмч нартай хамтран ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр амжилттай хийсэн. Бид энэ жилдээ хоёр тохиолдолд энэ төрлийн мэс заслыг хийхээр төлөвлөн, зорилт тавин ажиллаж байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
3,576.02






















































Tom 2026-02-21 103.168.34.39
Ядаад судлаад шалтгааныг нь тогтоохоор ажиллах юм биш үү засгийн газар, эрүүл мэндийн яамныхаан︕︕︕
Нэргүй 2026-02-21 59.153.114.122
Хандивын сан байгуулаад хамгийн гол нь төвлөрсөн мөнгийг хэн нэгэн хулгайлж завшдаггүй хатуу хяналттай, шилэн болговол манай том бизнесүүд хандив өгнө дөө!!!
Нэргүй 2026-02-21 103.212.117.251
монголд зөв эмч байгаа нь юу л бол эмч нэр зүүсэн бохир хүмүүс эрүүл мэндийн салбарт хог шиг их болсон биз хүмүүсийг яаж ч мэдэх гамшиг
Нэргүй 2026-02-21 66.181.178.109
80955877
Нэргүй 2026-02-21 66.181.178.109
SEXSER VANXANDI BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSER ANUSDI80955876
Нэргүй 2026-02-21 59.153.112.94
Монголын эмч нар аа, та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон. Тиймээс та нар өвчтөнүүдийгээ алаад нэмэргүй юм. Эмч нарт юу ч битгий өг!
Нэргүй 2026-02-21 59.153.114.122
Манай дүү бүсгүй бие нь өвдөөд эмчид үзүүлсэнд "Уушигны рак болсон байна" гэж үнхэлцэгийг хагалах шахжээ!Тэгээд Өвөрмонголд очоод үзүүлсэн чинь юуны чинь рак, ялимгүй архагшсан хатгаа байсан гэнэ!!!
Нэргүй 2026-02-21 66.181.182.67
хэл аманд хүндүүртэй зүйл гарах, уруулын жавжинд хүндүүртэй өвдөх, хүзүү “гоёдох”, далд юм орох air trapped…
Нэргүй 2026-02-21 66.181.182.67
биейн энд тэнд өвдөх, ид өсөлтийн насан дээр нь яс янгинаж өвдөх, өсөлтийх гээд тоодоггүй. хэвлий нь дүүрч цардайх, өлөн үед нь дотор муухайрах. ам гашуурах ойрхон идэх. гэдэс дүүрч унгах, хамар битүүрэх, үргэлж битүүрэх. толгойн орой бамбалзууртай.
Нэргүй 2026-02-21 66.181.182.67
хөдөө, хотын ялгаа огт байхгүй. яаг үнэн. хотын утаа шууд нөлөөлсөн юм байхгүй. хот хөдөөгүй янз бүрийн өвчлөл жигд.
Нэргүй 2026-02-21 202.9.40.160
Энэ муухай нэр өвчин энэ дэлхийн бүх хүүхдүүдээс хол байг.