Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэдэг газар энэ сарын 7-нд 13 настай охин малаа хариулж яваад сураггүй болсон. Тухайн өдрийн өглөө охин малаа туугаад гарсан ч орой гэртээ ирээгүй учраас гэрийнхэн нь өөрсдийн хүрээлэлд хайсан ч олоогүй байдаг. Ингээд маргааш нь /2018.8.8/ 11.00 цагийн үед аймгийнхаа онцгой байдлын албанаас тусламж хүссэн. Онцгой байдлын алба хаагчид наймдугаар сарын 9-ний өдрийн 08:00 цагаас эхлэн Товог-Уулын орчимоор арван км тойрогт эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:05 цагт эрлийг түр хугацаагаар зогсоосон байна.
Э.Бурам