Пакистан: Газ дэлбэрэлтээр 16 хүн амиа алджээ

Пакистан: Газ дэлбэрэлтээр 16 хүн амиа алджээ

Пакистан: Газ дэлбэрэлтээр 16 хүн амиа алджээ

Пакистаны хамгийн том Карачи хотод орон сууцны барилга дотор газ дэлбэрч, 16 хүн амиа алджээ. Нас барагсдын дунд хоёр настай хүүхэд байсан бөгөөд 30 гаруй хүн бэртэж гэмтсэн.

Дэлбэрэлт Пүрэв гаригт /2026.02.19/ болсон байна. Тодруулбал, ариун Рамадан сарын эхний өдөр оршин суугчид мацаг тайлах хоолоо бэлдэж байх үед дэлбэрэлт болжээ.

Газ дэлбэрэлт нь Пакистанд хурцаар тулгараад буй асуудал. Улс даяар хийн хоолойнуудын насжилт дуусах дөхөж байгаагаас гадна стандарт бус хэрэглээ нь асуудлын гол шалтгаан болдог. Өнгөрсөн сард л гэхэд Исламабад хотод хуримын ёслолын үеэр газ дэлбэрч байв. Энэхүү харамсалтай хэргээс болж найман хүн нас барсны хоёр нь шинэхэн гэрлэсэн хос залуус байлаа.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-02-21 66.181.178.244

Манайх ч ялгаагүй ш дээ, хийн түлшний хэрэглээ замбараагүй, иргэдийн хийтэй харьцах мэдлэ хангалтгүй, хий нийлүүлж түгээдэг компаниуд ч асуудалтай, ашиг орлого хөөгөөд аюулгүй байдал гэдэг юмыг хаячихсан

Avatar

зочин 2026-02-21 31.17.204.82

Манайд их анхаарах асуудал шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж