"АНУ-ын цэргийн баазыг Каспийн тэнгист байршуулахгүй"

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

"АНУ-ын цэргийн баазыг Каспийн тэнгист байршуулахгүй"

"АНУ-ын цэргийн баазыг Каспийн тэнгист байршуулахгүй"

"АНУ-ын цэргийн баазыг Каспийн тэнгист байршуулахгүй асуудал яригдаагүй" – хэмээн Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов мэдэгдлээ. 

Казахстаны  нутаг дэвсгэрээр АНУ-ын цэргийн зориулалтын бус ачаа дамжин өнгөрөх тээврийг тойрсон асуудлын хүрээнд сайд нь ийнхүү мэдэгдэл хийжээ.

"Афганистаны Засгийн газрыг дэмжих зорилгоор олон улсын нийгэмлэгийн ачаа, тээврийг Казахстаны нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрүүлж байна. Дамжин өнгөрөх тээвэр нь Казахстанаас гадна АНУ-аас Афганистан хүртэлх замд дайралдах бүхий л улсын нутаг дэвсгэрээр явна. Иймээс Каспийн тэнгист АНУ-ын цэргийн баазыг байрлуулах асуудал яригдаагүй гэв. " – гэж Казастаны Гадаад хэргийн сайд ярьжээ. 

Сануулахад, өнгөрсөн долдугаар сард АНУ-ны Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Казахстаны Гадаад хэргийн сайдтай хоёр улсын худалдааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн ажээ. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж