НАСА нар руу хүрэх сансрын хөлгөө маргааш хөөргөхөөр болов

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

НАСА нар руу хүрэх сансрын хөлгөө маргааш хөөргөхөөр болов

НАСА нар руу хүрэх сансрын хөлгөө маргааш хөөргөхөөр болов

АНУ-ын Үндэсний сансар судлалын хүрээлэн болон сансрын удирдлага /NASA/ нар руу сансрын хөлөг хөөргөхөөр бэлтгэл ажлыг хангаж байсан боловч тодорхой шалтгааны улмаас маргааш /2018.08.12/ хөөргөхөөр болж, хугацааг нь хойшлуулсан байна. 

“Parker Solar Probe” нарны халуун болон цацрах туяаг судлах зорилготойгоор зохион бүтээгдсэн бөгөөд уг даалгавар нь долоон жилийн хугацаанд үргэлжлэхээр төлөвлөгджээ. Нийт 1.5 тэрбум ам. доллараар “Parker Solar Probe” сансрын хөлөг онгоцыг бүтээжээ.’Parker Solar Probe’ хөлгийг сансар руу гаргахад NASA хүн төрөлхтний түүхэнд хамгийн хурдан, хүчирхэг гэгдэх пуужин бүтээсэн юм.

Сансрын хөлөгийг хөөргөх бэлтгэл ажлыг NASA-гын шууд дамжуулж буй бичлэгээс хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: NASA

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж