Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Та насанд хүрсэн үү?

Хэрвээ та

1.    Тамхины ишээ цэцгийн саванд хийхээ больсон бол
2.    Хөргөгчиндөө шар айраг биш хүнс авч хийдэг болсон бол
3.    Өглөөний зургаан цагт унтдаг биш, босдог болсон бол
4.    Зурагтаар цаг агаарын мэдээ сонсдог болсон бол
5.    Найзууд чинь хүүхэн дэгээдэж, хаях биш  гэрлэж, салдаг болсон бол
6.    Жинс, кет таны гоёл байхаа больсон бол
7.    Хамаатнууд чинь таны хажууд том хүний яриа өрнүүлэхээс эмээхгүй болсон бол
8.    Буйдан дээр унтахаар нуруу чинь өвддөг болсон бол
9.    Хурхирдаг болсон бол
10.    Эмийн сангаас бэлгэвч, жирэмсний тест авах гэж биш, ходоодны хүчил саармагжуулагч авах гэж ордог  болсон
11.    Өглөө оройн хоол биш, өглөөний цай уудаг болсон бол
12.    Ууж чаддаггүй гэхийн оронд дахиж хэзээ ч уухгүй гэдэг болсон бол
13.    Мөнгөө хэмнэх гэж бааранд биш, гэртээ уудаг болсон бол
14.    Найзыгаа жирэмсэн болсныг мэдээд “ Яаж амжуулаа вэ? “ гэхийн оронд  баяр хүргэдэг болсон бол  та насанд хүрчээ.
Дээрх өгүүлбэрүүдийг та нэг амьсгаагаар, тэвчээртэй уншаад энд хүрч ирсэн чинь үүнийг баталж байна.  Миний танд дамжуулсан энэ мэдээг найз нөхөддөө илгээхээ бүү мартаарай. Тэд ч бас тан шиг мэдээгүй байж магад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж