Грек залуу С.Циципасын ялалтын цуврал

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

Грек залуу С.Циципасын ялалтын цуврал

Грек залуу С.Циципасын ялалтын цуврал

Канадын нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Грекийн С.Циципас дунд шөвөгт Германы залуу теннисчин А.Зверевийг буулган авч хагас шигшээд шалгарлаа. 4-р шатанд Н.Жоковичийг буулгаж аваад байсан С.Циципас 3-6, 7-6, 6-4 харьцаагаар А.Зверевийг хожиж дунд шөвөгт шалгарсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь Өмнөд Африкийн “өндөр” залуу К.Андерсон байх юм. 

Испани Р.Надал дунд шөвөгт М.Чиличийг хожин хагас шигшээд шалгарсан. Түүнтэй хагас шигшээд Оросын К.Хачанов өрсөлдөнө. Хоёр теннисчин анх удаагаа учраа таарч байгаа нь энэ ажээ. 

Б.БЯМБАБАЯР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж