Трамп Иранд 10 хоногийн хугацаа өгөв

Трамп Иранд 10 хоногийн хугацаа өгөв

Трамп Иранд 10 хоногийн хугацаа өгөв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс Вашингтонтой хэлэлцээнд хүрэх эсвэл цэргийн ажиллагаа явуулах эсэх нь ойрын 10 хоногийн дотор тодорхой болно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн тусгай элч Стив Виткофф болон хүргэн Жаред Кушнер нар Ираны талаар “маш сайн уулзалтууд” хийсэн гэж онцолсон байна. Гэвч Ирантай бодитой, утга учиртай гэрээ байгуулах нь олон жилийн турш амар байгаагүй бөгөөд хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол “муу зүйлс” тохиолдож болзошгүй гэж анхааруулжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт Иран АНУ-тай хэлэлцээ хийх нь “маш ухаалаг алхам” байх болно гэж мэдэгдээд, Трамп Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар дипломат шийдэлд хүрэхийг хүсэж байгаа хэвээр байна гэжээ. Сүүлийн үед АНУ Ойрхи Дорнодод цэргийн хүчээ нэмэгдүүлж, бүс нутагт цэргийн оролцоогоо өргөжүүлсэн байна. Гэвч Их Британийн засгийн газар Иранд цохилт өгөх боломжит ажиллагаанд цэргийн баазуудаа АНУ-д ашиглах зөвшөөрөл өгөөгүй гэж мэдээлсэн.

Өмнөх цэргийн ажиллагаануудын үеэр АНУ Глостершир дахь "RAF Fairford" болон Энэтхэгийн далайд байрлах Диего Гарсиа арлыг ашиглаж байсан. Иран цэргийн байгууламжуудаа бэхжүүлснийг хиймэл дагуулын зургууд харуулж байгаа бөгөөд тус улсын дээд удирдагч Али Хаменеи АНУ-ын цэргийн хүчнийг заналхийлсэн утгатай мэдэгдлүүдийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын Конгрессын зарим гишүүд Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байна. Тэд 1973 оны Дайны эрх мэдлийн тухай хуулийг иш татан, ерөнхийлөгч зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос өмнө Конгрессын зөвшөөрөл авах ёстой гэж мэдэгджээ. Зарим хууль тогтоогчдын үзэж байгаагаар Ирантай дайн хийх нь ноцтой үр дагавартай бөгөөд бүс нутаг дахь АНУ-ын цэргүүд хариу довтолгоонд өртөх эрсдэлтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн 2026-02-20 150.228.177.231

Иран унах дөхсөн олон хүн исламын дарангуйлал дор тарчилж, ямарч утгагүй дайн, терроризмыг Иран үргэлж санхүүжүүлж ирсэн. Цэг тавих цаг нь болсон.

Avatar

Нэргүй 2026-02-20 59.153.112.94

АНУ-ын нөөц баялаг дуусч байна. АНУ Евразийн тивээс салахаа болилоо.

Avatar

Нэргүй 2026-02-20 66.181.178.186

10 хоногийн хугацаа юу? Ираныг бөмбөгдвөл хулгайлж дээрэмдэж авсан Ойрхи Дорнод дахь бүх нэфтийн баазуудаа дэдбэлүүлж мөн дээр нь Израйл газартай тэгшрэх болохоор л тэр.

Avatar

Нэргүй 2026-02-20 66.181.178.186

дээр нь Хормузыг хаалгаж Ану өөрөө идэх хоолгүй болох болохоор.

Avatar

сонгогч 2026-02-20 202.9.46.67

ИРАН УЛС АНУ-Д ЯМАР ГЭМ ХИЙЧИХЭЭВ???

Avatar

Нэргүй 2026-02-20 66.181.178.186

Манайх үиг хууоамч ардчилал гаргаж банкны эздийг нутагтаа оруулж ЭЗн судсаа атгуулаагүй болохоор тэр. Ким Жон Ун ч бас. Тэгээд л.

Avatar

Нэргүй 2026-02-20 188.162.254.112

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.

Avatar

зочин 2026-02-20 103.57.93.122

Трамп бол жинхэнэ дарангуйлагч дүрээрээ байна Өөрөөсөө сул дорой ядуу буурай орнууд рүү цэрэглэн дайраад,айлган сүрдүүлээд, бууж өгөх хугацаа заагаад, Ийм цагаандаа гарсан түрэмгий хүчтэй яаж тэмцэх вэ, НАТО, ЕХ мэт эвсэл байгуулж хүчээ нэгтгэн тэмцэхээс өөр зам байхгүя Эсвэл америкийн боол болно

Avatar

Нэргүй 2026-02-20 75.211.52.16

ene lalriin ulsuudtai chni uur yaj haritsah yum.

Avatar

Нэргүй 2026-02-20 66.181.178.186

Иран Ануд ямар ч гай тариагүй. Тэдэн рүү дайраагүй, бөмбөгдөөгүй, ЭЗн хориглолтонд оруулаагүй, эх оронд нь бослого зблаагүй. ард түмнийг нь худалдаж аваагүй, эрдэмтэд цэргийнхнийг нь, Ерөнхийлөгчийг нь нь алаагүй, занаагүй. Хэээ ч л***р улс болоогүй. Өөрсдийгөө л анугийн эд бүгдээс амжилттай хамгаалж байгаа л улс. Нусан чацга болоод ялагдаад суугаагүй..Иранчуудад баяр хүргэх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж