Хулгайлагдсан онгоц далайд сүйрчээ | News.MN

Хулгайлагдсан онгоц далайд сүйрчээ

Хулгайлагдсан онгоц далайд сүйрчээ

Хулгайлагдсан онгоц далайд сүйрчээ

АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын олон улсын нисэх онгоцны буудлаас онгоц зөвшөөрөлгүйгээр агаарт хөөрчээ. 
Тодруулбал, Сиэтл хотын “Такома” олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр орой /2018.08.10/ 29 настай  эрэгтэй “Horizon Air Q400” маркийн онгоц хулгайлан хөөрч улмаар далайд унаж осолджээ. Хулгайлагдсан онгоцыг АНУ-ын хоёр F-15 сөнөөгч онгоцнууд саатуулах гэж хөөсөн боловч бүтэлгүйтэж улмаар далайд унажээ. Онгоцонд ямар ч зорчигч сууж яваагүй аж.

“Энэ бол террорист халдага биш” гэж цагдаагийн албан тушаалтан Паул Пастор сэтгүүлчдэд мэдээлжээ.

Одоогийн байдлаар зөвшөөрөлгүйгээр онгоцыг агаарт удирдсан этгээдийн амьд эсэх нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд албаны хүмүүсийн мэдээлснээр тэрбээр авиа компанид механикчаар ажилладаг байжээ. “Horizon Air Q400” маркийн онгоц нь хоёр хөдөлгүүртэй бөгөөд 78 суудалтай иргэний зорчих онгоц аж.

Аляска Эйрлайнс авиа компани нь дотоодын нислэгийн чиглэлээр зорчигчдод үйлчилдэг юм байна.

Мөн энэ хэргээс болж Такома ОУ-ын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаагдахад хүрсэн боловч удалгүй хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зорчигчдод үйлчилж эхэлсэн байна.

 

 

Эх сурвалж: BBC
Г. Батмандах

 

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-11 66.181.184.239

Далайд сүйрэхээр хуурай газар гал гарч ой шатдаг юм уу сэтгүүлч нарын бичсэн орчуулсан болгон үнэн байдаггүй бололтой

Зочин 2018-08-11 203.169.49.122

buudaad unagachihaj dee

Paвcaл 2018-08-11 174.216.24.63

Бyyдаагүй. Диспетчертэй ярьсан ярианы бичлэг байгаа. Өөрөө онгоц хэрхэн жолоодохыг заалгаж сурсан. Тэгээд ярианаас нь диспетчер түүнийг газард гэхэд яаж газардахаа мэдэхгүй байна. Хөөрөхөө л сурсан гэсэн. Мөн онгоц нь түлш дуусаж байсан тул яаж газардахаа мэдэхгүй, итгэлгүй байна гэсэн. Энэ хэдий үнэн түүх боловч манай бyyх газраа мэдэхгүй цүнх баригчдад яг таарах үнэн түүх бөлгөө... Диспетчертэй хийсэн яриа нь ил болсон шүү дээ. 29 настай залуу од болон харвав аа.

Зочин 2018-08-11 103.229.122.230

Нисээд явтал нь хараад байж байдаг энэ янкууд хариуцлагагүй гарууд байна дөө. Манайд бол дугуйных өмнө хэдэн тоосго аваачиж хаяад л бариад авна шүү дээ. Нөгөө сүрхий бууддаг америк цагдаа нар хаачсан бэ. Гөлийгөөд бүр нисгэчихдэг байнашд. Юун дэлхийг удирдах.

Paвcaл 2018-08-11 174.216.3.242

Далайд биш хуурай газар сүйрсэн. Бичлэг хар. \n\nhttps://youtu.be/b2_n3jaT0IA

Nam bus irgen 2018-08-11

Horizon Air agaarin teevriin kompaniin Bombardier Dash 8-400 mayagiin agaarin hulug gej orchuulbal zugeer. Horizon Air Industries, Inc., operating as Horizon Air, is a regional airline based in SeaTac, Washington, United States. Horizon Air and its sister carrier Alaska Airlines are subsidiaries of Alaska Air Group and all Horizon-operated scheduled flights are marketed and sold by Alaska Airlines. Planes operated by Horizon are co-branded as "Alaska Horizon" in recognition of the Horizon brand and to differentiate aircraft from those operated by Alaska\'s other regional airline partner, SkyWest Airlines.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж