Хулгайлагдсан онгоц далайд сүйрчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

Хулгайлагдсан онгоц далайд сүйрчээ

Хулгайлагдсан онгоц далайд сүйрчээ

АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын олон улсын нисэх онгоцны буудлаас онгоц зөвшөөрөлгүйгээр агаарт хөөрчээ. 
Тодруулбал, Сиэтл хотын “Такома” олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр орой /2018.08.10/ 29 настай  эрэгтэй “Horizon Air Q400” маркийн онгоц хулгайлан хөөрч улмаар далайд унаж осолджээ. Хулгайлагдсан онгоцыг АНУ-ын хоёр F-15 сөнөөгч онгоцнууд саатуулах гэж хөөсөн боловч бүтэлгүйтэж улмаар далайд унажээ. Онгоцонд ямар ч зорчигч сууж яваагүй аж.

“Энэ бол террорист халдага биш” гэж цагдаагийн албан тушаалтан Паул Пастор сэтгүүлчдэд мэдээлжээ.

Одоогийн байдлаар зөвшөөрөлгүйгээр онгоцыг агаарт удирдсан этгээдийн амьд эсэх нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд албаны хүмүүсийн мэдээлснээр тэрбээр авиа компанид механикчаар ажилладаг байжээ. “Horizon Air Q400” маркийн онгоц нь хоёр хөдөлгүүртэй бөгөөд 78 суудалтай иргэний зорчих онгоц аж.

Аляска Эйрлайнс авиа компани нь дотоодын нислэгийн чиглэлээр зорчигчдод үйлчилдэг юм байна.

Мөн энэ хэргээс болж Такома ОУ-ын нисэх онгоцны буудлыг түр хугацаагаар хаагдахад хүрсэн боловч удалгүй хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн зорчигчдод үйлчилж эхэлсэн байна.

 

 

Эх сурвалж: BBC
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж