Усны шугамыг засварлуулахын тулд 21 кг алтан гулдмай хандивлажээ

Усны шугамыг засварлуулахын тулд 21 кг алтан гулдмай хандивлажээ

Усны шугамыг засварлуулахын тулд 21 кг алтан гулдмай хандивлажээ

Нэрээ нууцалсан хүн Осака хотод хуучирсан усны шугам сүлжээгээ засварлахад зориулж их хэмжээний хандив өгсөн байна. Тодруулбал, 21 кг алтан гулдмай байсан бөгөөд энэ нь ойролцоогоор 3.6 сая ам.доллар орчим үнэлгээтэй байна. Хотын дарга Хидэюки Ёкояма хэлэхдээ, өнгөрсөн арваннэгдүгээр сард нэрээ нууцлахыг хүссэн хандивлагч уг алтыг өгсөн гэж мэдэгдэв. Бараг гурван сая хүн амтай Осака нь Японы хамгийн том хотуудын нэг. Гэвч Японы олон хотын адил ус, бохирын шугамууд нь хуучирч муудсан байна.

Осака хотод 2024 оны санхүүгийн жилд зам доогуур 90 гаруй удаа усны хоолой алдагдсан тохиолдол бүртгэгджээ. Албаныхны хэлснээр хуучин шугамуудыг солиход асар их хөрөнгө шаардлагатай байсан. Хотын дарга Ёкояма энэ хандивт маш их талархаж байгаагаа илэрхийлж, “гайхалтай их хэмжээ” хэмээн онцолсон байна. Мөн ижил хандивлагч өмнө нь усан хангамжийн үйлчилгээнд зориулж 500 мянган иен бэлнээр өгч байсныг дурджээ.

Хотын усан хангамжийн газар уг алтыг хуучирсан усны шугамыг засварлах, солих ажилд ашиглана гэж мэдэгдсэн. Япон даяар усны шугамын 20 гаруй хувь нь хуулиар тогтоосон 40 жилийн ашиглалтын хугацааг давсан байна. Мөн хуучирсан бохирын шугамын улмаас хотуудад газрын хонхор, цооног үүсэх тохиолдол нэмэгджээ. Өнгөрсөн жил Сайтама мужид томоохон газрын хонхор үүсэж, ачааны машин унаж, жолооч нь амиа алдсан хэрэг гарсан. Үүнийг бохирын хоолой хагарсантай холбоотой гэж үзэж байна. Уг ослын дараа Японы эрх баригчид хуучирсан шугамуудыг солих ажлыг эрчимжүүлсэн боловч төсвийн хүндрэлээс шалтгаалан засварын ажил удааширчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-02-20 59.153.113.43

хаанаасаа хэзээ олж бий болгон яаж хадгалсан алт вэ😁

Avatar

Нэргүй 2026-02-20 66.181.187.33

манайд ийм хандивын гулдмайг өгвөл Нянгар бол хулгай хийж мэдэх нөхөр дөа

Avatar

Нэргүй 2026-02-20 103.229.120.63

гайхалтай хүмүүс шүү японууд.

Avatar

Серик 2026-02-20 66.181.186.144

Гоё юмаа, манай баячууд ард түмнээсээ хулгайлахыг л сайн мэднэ, топ баячууд топ хулгайч

Avatar

Нэргүй 2026-02-20 158.59.146.30

монголын 76 + сүүлд нэмэгдсэн хэдийн шүлс баас нь гоожоод, завших төлөвлөгөө гаргаж байгаа байхаа.

Avatar

Нэргүй 2026-02-20 122.201.31.60

АВИЛГАЛГҮЙ УЛСАД САНАА АМАР ЮМАА ХАНДИВЛАХ ЮМДАА.

Avatar

Н 2026-02-20 202.9.46.145

би өгсөн хүн нь байгаа юмаа яахав хөөрхий япончуудад туслах хэрэгтэй гэж бодоод л бид яахав болж л байна.

Avatar

Нэргүй 2026-02-20 202.126.90.102

Манай дулааны сүлжээ ч аймар даа. Мөд нэг тэсрэх вий. 20 биш 40 хувь насжилт дууссан. Хичээгээд ч нэмэр алга. Шууд тэсэрч бөөн юм болох вий. Ард түмэн минь та бүхэн ажлын анхны фронтод байдаг бид бүхнээ өршөөгөөрэй!!!

Avatar

Нэргүй 2026-02-20 103.168.34.160

Хуучин хорооллуудын шугам Орос тулдаа л тэсээд бна, х***а байсан бол аль хэдийнээ дэлбэрээд 2 – 3 солиулчихсан.

Avatar

хандивлагч 2026-02-20 103.212.117.115

би уг нь 22 ширхэг өгсөн юмсан энэ хүүр 1 гусахдаа ичихгүй юмаа

Avatar

Нэргүй 2026-02-20 202.126.91.196

Алтан Өргөө кино

Avatar

Нэргүй 2026-02-20 188.162.254.112

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая ?????!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-02-20 202.21.107.43

газрын хонхор гэж ямар ац нь байдаг юм бэ?

Avatar

Зочин 2026-02-20 68.148.28.104

Байдаг болоодл чиний мэдэхгүй юмыг бичиэ байна. Уншаад мэдэж ав.

Avatar

Нэргүй 2026-02-20 103.57.92.178

Маанаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж