Английн премьер лигт өрсөлдөх багууд

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

Английн премьер лигт өрсөлдөх багууд

Английн премьер лигт өрсөлдөх багууд

Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн ихээр шимтэн үздэг Английн премьер лигийн 2018-2019 оны улирал энэ амралтын өдрүүдэд эхэллээ. Энэ жилийн премьер лигт 22 жилийн дараа Арсен Венгергүй Арсенал клуб анх удаагаа лигийг эхлүүлж байгаа бол Челси дасгалжуулагчаа шинэчилсэн шинэхэн лиг эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор лигт өрсөлдөх 20 багийн товч танилцуулгыг хүргэж байна. 

АРСЕНАЛ КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Emirates”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 63 оноотой 6-р байр

  • Дасгалжуулагч: Испани мэргэжилтэн У.Эмери 2018 оны 5 сараас

  • Багийн ахлагч: Л.Кошельни

  • Багт шинээр ирсэн тоглогчид: С.Лихтштайнер Ювентусээс, Б.Лено Байер Леверкузенээс 19 сая, С.Папастатопулос Боруссиа Дортмундаас 14 сая, Л.Торрейра Сампдориагаас 26 сая, М.Гендузи Лорьянаас 7 сая

  • Багаас явсан тоглогчид: П.Мертзакер зодог тайлсан, С.Казорла Вильярреал руу, Л.Перез Вест Хэм Юнайтед руу 4.4 сая, К.Акпом ПАОК руу 1.5 сая, Ж.Уилшир Вест Хэм Юнайтед руу

БОРНМУТ КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Dean Court”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 44 оноотой 12-р байр

  • Дасгалжуулагч: Англи мэргэжилтэн Э.Хоу 2012 оны 10 сараас

  • Багийн ахлагч: С.Фрэнсис

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Д.Брүүкс Шейффейлд Юнайтедаас, Д.Рико Леганьегаас 12 сая, Ж.Лерма Левантегаас 28 сая

  • Багаас явсан тоглогчид: В.Афобе Волверхэмптон Уондерерс руу 10 сая

БӨРНЛИ КЛУБ

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Turf Moor”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 54 оноотой 7-р байр

  • Дасгалжуулагч: С.Дючэ 2012 оны 10 сараас

  • Багийн ахлагч: Т.Хьютон 

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Б.Гибсон Миддлсброгоос 16.8 сая, М.Выдра Дербигээс 12 сая, Ж.Харт Манчестер Ситигээс 3.5 сая

  • Багаас явсан тоглогчид: Ж.Томас чөлөөт агент

БРАЙТОН ХОУ ЭНД АЛЬБИОН КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “The American Express Community”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 40 оноотой 15-р байр

  • Дасгалжуулагч: Англи дасгалжуулагч К.Хьютон 2014 оны 12 сараас

  • Багийн ахлагч: Бруно

  • Багт шинээр ирсэн тоглогчид: М.Монтояа Валенсиагаас 6.3 сая, Д.Бурн Уйган Атлетикаас 3 сая, А.Жаханбахш АЗ Алкмаараас 19 сая, Я.Биссоума Лиллиэс 16.9 сая, Бернандо Лайпцигаас 10 сая

  • Багаас явсан тоглогчид: Ж.Скалак Миллуол руу 1 сая, К.Голдсон Рэйнжерс руу 3.4 сая, Ж.Мурфи Рейнжерс руу 1.2 сая, С.Балдок Ридинг руу 3.5 сая

ВЕСТ ХЭМ ЮНАЙТЕД КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “London”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 42 оноотой 13-р байр

  • Дасгалжуулагч: Чили мэргэжиллтэн М.Пеллегрини 2018 оны 5 сараас

  • Багийн ахлагч: М.Нобле

  • Багт шинээр ирсэн тоглогчид: И.Диоп Тулузаас 22 сая, Л.Фафбиански Суонси Ситигээс 7 сая, А.Ярмоленко Боруссиа Дортмундаас 17.5 сая, Ф.Андерсон Лацио 36 сая, Л.Перез Арсеналаас 4 сая, Х.Силва Виториагаас 2 сая, К.Санчес Фиорентинагаас, Ж.Уилшир Арсеналаас

  • Багаас явсан тоглогчид: К.Куяте Кристал Палас руу 7.5 сая

ВОЛВЕРХЭМПТОН УОНДЕРЕРС КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Molineux” 

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: Чампионшипт 1-р байр

  • Дасгалжуулагч: Португал мэргэжилтэн 2017 оны 5 сараас

  • Багийн ахлагч: Д.Батт

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Ж.Моунтиньо Монакогоос 5.6 сая, В.Боли Портогоос 11.5 сая, Б.Афобе Борнмутаас 11.5 сая

  • Багаас явсан тоглогчид: Б.Дуглас Лийдс Юнайтед 3 сая, Р.Хименез Бенфика руу, Жонни Атлетико Мадрид руу

КАРДИФФ СИТИ КЛУБ

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Cardiff City” 

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: Чампионшипт 2- байр

  • Дасгалжуулагч: Н.Уорнок 2016 оны 10 сараас

  • Багийн ахлагч: С.Моррисон

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Г.Каннингем Престон Норд Эндээс 4 сая, Ж.Мурфи Норвич Ситигээс 11 сая, Б.Рейд Бристол Ситигээс 14 сая, В.Камараса Реал Бетисээс зээл

  • Багаас явсан тоглогчид: Л.Кэмп Бирмингэм Сити руу, Б.Уилсон Брэдфорд Сити руу

КРИСТАЛ ПАЛАС КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Selhurst Park”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 44 оноотой 11-р байр

  • Дасгалжуулагч: Р.Хожсон 2017 оны 9 сараас

  • Багийн ахлагч: Л.Миливоевич 

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Ш.Куяте Вест Хэм Юнайтедаас 9.5 сая, М.Майер Шалькегаас, В.Гуаита Хетафигаас, Ж.Айю Суонси Ситигээс зээл

  • Багаас явсан тоглогчид: Й.Кабая Аль-Наср руу, Д.Делайней Корк Сити руу

ЛЕЙСТЕР СИТИ КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “King Power” 

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 47 оноотой 9-р байр

  • Дасгалжуулагч: Франц мэргэжилтэн К.Пуэл 2017 оны 10 сараас 

  • Багийн ахлагч: У.Морган

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Ч.Сёюнжю Фрайбургээс 19 сая, Ф.Бенкович Динамо Загребаас 13 сая, Д.Уард Ливерпүүлээс 12.5 сая, Р.Геззаль Монакогоос 

  • Багаас явсан тоглогчид: Р.Махрез Манчестер Сити руу 60 сая, Л.Ульоа Пачука руу, Х.Хут чөлөөт агент, А.Муса Аль-Насср руу

ЛИВЕРПҮҮЛ КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Anfield”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 75 оноогоор 4-р байр

  • Дасгалжуулагч: Герман мэргэжилтэн Ю.Клопп 2015 оны 10 сараас

  • Багийн ахлагч: Ж.Хендерсон

  • Багт шинээр ирсэн тоглогчид: А.Бекер Ромагаас 65.5 сая, Ж.Шакири Стоук Ситигээс 14.7 сая, Н.Кейта Лайпцигаас 60 сая, Фабиньо Монакогоос 50 сая

  • Багаас явсан тоглогчид: Д.Вард Лейстер Сити руу 14 сая, Э.Жан Ювентус руу, Ж.Фланаган Рейнжерс руу, Д.Ингс Саутхэмптор руу зээл

МАНЧЕСТЕР СИТИ КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Etihad” 

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 100 оноотой 1-р байр

  • Дасгалжуулагч: П.Гуардиола 2016 оны 7 сараас

  • Багийн ахлагч: В.Компани 

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Р.Махрез Манчестер Ситигээс 60 сая

  • Багаас явсан тоглогчид: Анхелиньо ПСВ Эйндховер руу 5 сая, Ж.Харт Бөрнли руу 3.5 сая, А.Гунн Саутхэмптон руу 13.5 сая

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Old Trafford” 

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 81 оноотой 2-р байр

  • Дасгалжуулагч: Португал мэргэжилтэн Ж.Моуриньо 2016 оны 5 сараас

  • Багийн ахлагч: А.Валенсиа

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Фред Шахтёр Донецкоос 59 сая евро, Д.Далот Портогоос 19 сая евро, Л.Грант Стоук Ситигээс 1.5 сая евро

  • Багаас явсан тоглогчид: М.Каррик зодог тайлсан, Д.Блинд Аякс руу 16 сая евро, С.Жонстоне Вест Бромич Альбион руу 6.5 сая, Т.Фосу-Менса  Фулхэм руу зээл

НЬЮКАСЛ ЮНАЙТЕД КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “St. James Park”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 44 оноотой 10-р байр

  • Дасгалжуулагч: Испани мэргэжилтэн Р.Бенитез 2016 оны 3 сараас

  • Багийн ахлагч: Ж.Ласселлс

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Ф.Фернандес Суонси Ситигээс 6 сая, М.Дубравка Спарта Прагаас 4 сая, Ф.Шер Депортивогоос 3 сая, Ё.Муто Майнцаас 9.5 сая, С.Рондон Вест Бромич Альбион зээл

  • Багаас явсан тоглогчид: А.Митрович Фулхэм руу 22 сая, М.Мерино Реал Сосьедад руу 10 ся, Ё.Мбемба Порто руу 7 сая, М.Селс Старсбург руу 3.5 сая

САУТХЭМПТОН КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “St Mary’s”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 36 оноотой 17-р байр

  • Дасгалжуулагч: Уэльс мэргэжилтэн М.Хьюз 2018 оны 3 сараас

  • Багийн ахлагч: С.Дэвис

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Г.Каррилло Монакогоос 22 сая, Д.Ингс Ливерпүүлээс зээл

  • Багаас явсан тоглогчид: Д.Тадич Аякс руу 11 сая

ТОТТЕНХЭМ ХОТСПУР КЛУБ

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Tottenham Hotspur”
  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 77 оноотой 3-р байр
  • Дасгалжуулагч: Аргентин мэргэжилтэн М.Почеттино 2014 оны 5 сараас
  • Багийн ахлагч: У.Льорис
  • Багт шинээр ирсэн тоглогчид:-
  • Багаас явсан тоглогчид: –

УОТФОРД КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Vicarage Road”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 41 оноотой 14-р байр

  • Дасгалжуулагч: Испани мэргэжилтэн Х.Грасиа 2018 оны 1 сараас

  • Багийн ахлагч: Т.Динэ

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Ж.Деулофеу Барселонагаас 11.5 сая, К.Сема Остерсундаас 1.8 сая

  • Багаас явсан тоглогчид: Ричарлисон Эвертон руу 45 сая, М.Зарате Бока Хуниорс руу 2.5 сая, Н.Амрабат Аль-Насср руу 4 сая

ФУЛХЭМ КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Craven Cottage”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: Чампионшипт 3-р байр

  • Дасгалжуулагч: Серби мэргэжилтэн С.Йоканович 2015 оны 12 сараас 

  • Багийн ахлагч: Т.Кайрней

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Ж.Брайн Бристол Ситигээс 6 сая, А.Маусон Суонси Ситигээс 15 сая, А.Митрович Ньюкасл Юнайтедаас 22 сая, Ж.Сери Ниццагаас 18 сая, К.Чамберс Арсеналаас зээл, А.Шюррле Боруссиа Дортмандаас зээл, Т.Фосу-Менса Манчестер Юнайтедаас зээл, С.Рико Севильягаас зээл

  • Багаас явсан тоглогчид: Р.Фредерикс Вест Хэм Юнайтед руу

ХАДДЕРСФИЛД ТАУН КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Kirklees” 

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 37 оноотой 16-р байр

  • Дасгалжуулагч: АНУ-ын мэргэжилтэн Д.Вагнер 2015 оны 11 сараас

  • Багийн ахлагч: Т.Смит

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Р.Соби Стоук Ситигээс 5.7 сая, А.Диакаби Монакогоос 10 сая, Т.Конголо Монакогоос 20 сая, А.Притчард Норвич Ситигээс 12 сая, И.Мбенза Монтпелльерээс зээл

  • Багаас явсан тоглогчид: Т.Инсе Стоук Сити руу 11 сая, М.Хефле Ноттингэм Форест руу 350 мянга

ЧЕЛСИ КЛУБ:

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Stamford Bridge”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 70 оноотой 5-р байр

  • Дасгалжуулагч: М.Сарри 2017 оны 7 сараас

  • Багийн ахлагч: Т.Кэхилл

  • Багт шинээр ирсэн тоглогчид: К.Арризабалага Атлетико Билбаогоос 72 сая, Жоржиньо Наполигаас 51 сая, М.Ковачич Реал Мадридаас зээл

  • Багаас явсан тоглогчид: M.Куртуо Реал Мадрид руу 35 сая, Ж.Бога Сассуологоос 4 сая, М.Батшуай Валесиа руу зээл, К.Зоума Эвертон руу зээл

ЭВЕРТОН КЛУБ

  • Цэнгэлдэх хүрээлэн: “Goodison Park”

  • Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилт: 49 оноогоор 8-р байр

  • Дасгалжуулагч: Португал мэргэжилтэн М.Силва 2018 оны 5 сараас

  • Багийн ахлагч: Ф.Жагелка

  • Багт шинээр ирсэн тоглогчид: Ричарлисон Уотфордооас 35 сая, Л.Динэ Барселонагаас 18 сая, Е.Мина Барселонагаас 27 сая, Бернард Шахтёр Донецк, К.Зоума Челсигээс зээл, А.Гомез Барселонагаас зээл

  • Багаас явсан тоглогчид: Р.Мори Вильярреал руу 10 сая, Д.Клаассен Вердер Бремен руу 12 сая

Б.БЯМБАБАЯР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж