Чарльз хааны төрсөн дүү, Их Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн наймдугаарт эрэмбэлэгддэг хунтайж асан Эндрьюг өчигдөр 66 насных нь төрсөн өдөр цагдаа нар түр саатуулжээ. Түүнийг бэлгийн хүчирхийллийн хэргээр буруутгагдаж байсан Жеффри Эпштейнтэй холбоотой байсан гэх шалтгаанаар саатуулсан төдийгүй өмнө нь хэргэм зэргийг нь хураасан юм.
Мөн нууц төрийн мэдээллийг Эпштейнд дамжуулсан байж болзошгүй гэж албаныхан мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэвээр байна. Хаант засаглалыг дэмждэг британичуудын олонх нь Эндрьюг баривчилсныг зөвтгөж, энэ нь “язгууртны гэр бүлийн гишүүдэд хууль бас үйлчилдгийг харууллаа” хэмээн сайшааж байна. Харин Их Британийн хаан Чарльз уг үйл явдалд “маш их харамсаж” байгаагаа мэдэгдэж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой бөгөөд хамтран ажиллахад бэлэн гэж онцолсон байна. Тус улсын ерөнхий сайд Кейр Стармер бямба гаригт мэдэгдэл хийхдээ Эндрю Эпштейнтэй холбогдсон асуудлаараа АНУ-ын Конгрессын өмнө мэдүүлэг өгөх хэрэгтэй гэжээ.
Цагдаа нар хунтайж асны Норфолк дахь үл хөдлөх хөрөнгө, Сэндринхэм дэх гэрт нэгжлэг явуулсны дараа суллан явуулсан байна. Эйлшам хотын цагдаагийн хэсгээс автомашины арын суудалд суусан Эндрью гарч яваа нь хэвлэлийн дуранд өртжээ. Хунтайж асан өмнө нь Эпштейн агсантай олон удаа нэр холбогдож байсан ч буруугаа огт хүлээж байгаагүй юм. Тэрбээр 2022 онд Эпштейний хэргийн хохирогчдын нэг Виржиниа Жюффретэй олон сая фунт стерлингийн тохиролцоонд хүрснээр хуулийн хариуцлагаас мултарч байв.
3,569.17






















































Нэргүй 2026-02-20 203.98.77.101
ХАА ГАЗРЫН ЛАЛРУУД МӨНГӨӨР БҮГДИЙГ ШИЙДДЭГ ГЭДГЭЭРЭЭ Л ХЭРГЭЭ ХААЛГАЖЭЭ. МОНГОЛД Ч БАС ИЙМ Л БАЙНА.