Токиогийн Анагаахын их сургууль ЭШ-ын оноог санаатайгаар өөрчилдөг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

Токиогийн Анагаахын их сургууль ЭШ-ын оноог санаатайгаар өөрчилдөг байжээ

Токиогийн Анагаахын их сургууль ЭШ-ын оноог санаатайгаар  өөрчилдөг байжээ

Япон улсын Засгийн газар өчигдөр /2018.08.10/ үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэнд, aнагаах ухааны их сургуулиудад шалгалт хийхээр болжээ. Учир нь, наймдугаар сарын 2-нд Токиогийн Анагаахын их сургууль хүйсээр ялгаварлан гадуурхаж, санаатайгаар элсэлтийн шалгалтын оноог өөрчилдөг болохыг прокурорууд илрүүлсэн юм.

Болсон хэрэг явдалд арга хэмжээ авахаар Японы Боловсролын яам эрүүл мэнд, анагаах ухааны их сургуулиудад сүүлийн зургаан жилийн хугацаанд элсэн суралцагчид, шалгалтын журам болон нас, хүйсийн талаарх судалгаа мэдээллийг авах албан бичиг илгээсэн байна. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 24-ний дотор улсын болон хувийн хэвшлийн 81 эрүүл мэнд, анагаах ухааны их сургуулиуд Японы Боловсролын яамд илгээх үүрэг даалгавар авчээ.

“Энэ бол үнэхээр байж боломжгүй хэрэг. Ард иргэд боловсролын байгууллагуудад итгэх итгэлийг хөсөрдүүлсэн явдал боллоо” гэж Боловсролын сайд Ёошимаса Хаяаши өчигдөр болсон хэвлэл мэдээллийн хурлаар мэдэгджээ.

“Элсэлтийн шалгалттай холбоотой хэргээр олон хүмүүст хүндрэл учруулж тэдний итгэлийг алдсанд гүнээ уучлалт хүсч байна” хэмээн Токиогийн Анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал Тетцүо Юүкиока уучлалт хүссэн байна. Гэвч тэрбээр мөрдөн шалгалтын явцад элсэлтийн шалгалтын оноог санаатайгаар дарж байгаа үйлдлийг мэдээгүй, оролцоогүй гэдгээ мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: Asahi

Г. Батмандах
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж