“Нүүдэлчин монгол” наадам эхэллээ | News.MN

“Нүүдэлчин монгол” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчин монгол” наадам эхэллээ

“Нүүдэлчин монгол” наадам эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ураан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын нээлт Хүй долоон худагт эхэллээ.  

Уг наадам нь нүүдэлчин ардын өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, жуулчдад таниулахад оршиж байгаа юм.  

“Нүүдэлчин Монгол” наадам соёлын биет бус өвийн их наадамын хүрээнд эх хэл болон аман уламжлалын илэрхийллүүд, гар урлал, язгуур урлаг, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан болон уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн таван үндсэн сэдвээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан авьяастнууд өрсөлдөнө. Харин ‘Үндэсний спортын YI их наадам”-ын хүрээнд морин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан зэргийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулах юм.

“Нүүдэлчин Монгол” наадмын хөтөлбөр

Р.Ренчиндулам

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-08-11 66.181.177.238

бүтэн сар наадам боллоо,дуусдаггүй ээ

Avatar

Луйварчид 2018-08-11 202.9.41.93

Монголчуудын баярын тоо улам л олшроод байх юм, амьдрал нь улам доошлоод л байдаг.Намуудын мөнгө идэх башир арга.Мөнгө идэж хандаггүй луйварчид! цэцэрлэг, эмнэлэгийн тоо нэмэгдүүлэх гэх мэт ард түмний шаардлагатай зүйлд царцуулал даа!!!!!!!!

Avatar

зочин 2018-08-11 66.181.161.34

Миний Монгол улс үнэхээр баян орон юмаа. Ямар ч их баяр наадам хийдэг ясан ч баярлаж ханадаггүй аз жаргалтай хүмүүс юм бэ дээ. Наадмын дараа намар гэдэг дээ.

Avatar

Зочин 2018-08-11 103.229.120.8

Уйтгартай юм аа, үзэх юм алга

Avatar

Зочин 2018-08-11 64.119.23.48

Хүнгүй байгаа нь үнэн юм биш үү.

Avatar

naaddag ard 2018-08-11 122.201.22.83

Naadaad zugaatsaad bavaltsaad arhidaad alaltsaad baij dee tiim ee uhernuudee.

Avatar

Зочин 2018-08-11 150.129.141.46

МАН хулгай хийсэн юмаараа наадамлаж дуусахгуйнээ!?? Ард иргэд ядуурч дууслаа?!

Avatar

Зочин 2018-08-11 182.160.35.122

basuu bas l naadamuu. yaasan duusdaggyi naadmuud ve.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж