Боловсрол, соёл, шинжлэх ураан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын нээлт Хүй долоон худагт эхэллээ.
Уг наадам нь нүүдэлчин ардын өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх, жуулчдад таниулахад оршиж байгаа юм.
“Нүүдэлчин Монгол” наадам соёлын биет бус өвийн их наадамын хүрээнд эх хэл болон аман уламжлалын илэрхийллүүд, гар урлал, язгуур урлаг, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан болон уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн таван үндсэн сэдвээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан авьяастнууд өрсөлдөнө. Харин ‘Үндэсний спортын YI их наадам”-ын хүрээнд морин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан зэргийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулах юм.
“Нүүдэлчин Монгол” наадмын хөтөлбөр
Р.Ренчиндулам