Манчестер Юнайтед улирлыг хожлоор эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

Манчестер Юнайтед улирлыг хожлоор эхлүүллээ

Манчестер Юнайтед улирлыг хожлоор эхлүүллээ

Английн хөлбөмбөгийн премьер лигийн 20018-2019 оны улирлын тоглолт урьд шөнө Манчестер Юнайтед болон Лейстер Сити клубуудын тоглолтоор эхэллээ. Португал мэргэжилтэн Ж.Моуриньогоор удирдуулсан Манчестер Юнайтед клуб талбайдаа Лейстер Сити клубыг хүлээн авч 2-1 харьцаатай буулгаж авсан.

  • Манчестер Юнайтед 21 Лейстер Сити (гоол: П.Погба 3’ пен, Л.Шоу 83’, Ж.Варди 90+2’)

Манчестер Юнайтед: де Хеа, М.Дармиан, Э.Байли, В.Линделоф, Л.Шоу, Фред (А.МкТоминай 76’), А.Перейра, П.Погба (М.Феллайни 84’), Х.Мата, М.Рашфорд (Р.Лукаку 67’), А.Санчес

Лейстер Сити: К.Шмейхель, Д.Амартей (Р.Геззал 63’), У.Морган, Х.Магуайр, В.Чилвел, А.Силва (Иборра 80’), У.Ндиди, Д.Грай, Ж.Мэддисон (Ж.Варди 63’), Р.Перейра, К.Ихеаначо

Улирлын нээлтийн тоглолтод П.Погба багийнхаа эхний гоолыг 3 минутад 11 м-н торгуулийн цохилтоор оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Хэдийгээр зочин баг Лейстер Сити клуб талбай дээр илүү санаачилгатай тоглож, хэд хэдэн аюултай довтолгоог хийж байсан ч де Хеа хаалгаа найдвартай манаж байсан. Ийнхүү Манчестер Юнайтед клуб П.Погба болон Л.Шоу нарын гоолоор ялалт байгууллаа.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж