“Ачлалт хүүхдүүд” төвийн нээлттэй хаалганы өдөр болно | News.MN

“Ачлалт хүүхдүүд” төвийн нээлттэй хаалганы өдөр болно

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

“Ачлалт хүүхдүүд” төвийн нээлттэй хаалганы өдөр болно

“Ачлалт хүүхдүүд” төвийн нээлттэй хаалганы өдөр болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг ‘Ачлалт хүүхдүүд’ төвийн нээлттэй хаалганы өдөр болох гэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй насанд хүрсэн иргэдийг холбогдох байгууллагуудын ирүүлсэн тодорхойлолтын дагуу хүлээн авч, асрамж, хамгааллын үйлчилгээг сайн дураар үзүүлдэг “Ачлалт хүүхдүүд” төв энэ хавар өөрийн байртай болсон.

Харин тус төв энэ сарын 18-нд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулахаар болжээ. Нээлттэй хаалганы өдрөөр  иргэд, олон нийт, хамтран ажилладаг байгууллага болон бусад хүмүүст үйл ажиллагааныхаа тайланг тавих юм байна. Тус төвийн үйл ажиллагаатай танилцахыг хүссэн хүн бүр нээлттэй хаалганы өдөрт очиж болох юм байна. “Ачлалт хүүхдүүд” төв нь Баянхошууны Хөтлийн автобусны буудлын ойролцоо байрладаг юм.

Р.Ренчиндулам

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-11 150.129.142.245

75-с битгий очоосой бусад н ь очиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж