“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” -ыг шалгах боломжтой боллоо | News.MN

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” -ыг шалгах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.11-нд нийтлэгдсэн

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” -ыг шалгах боломжтой боллоо

“Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” -ыг шалгах боломжтой боллоо

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс даатгуулагч иргэд, ажил олгогч, харилцагч байгууллагуудад нийгмийн даатгалын үйлчилгээг үнэн зөв, шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг гуравдагч этгээд шалгах зориулалт бүхий вэб програм хангамжийг бэлтгэн нэвтрүүлж байна.

ТҮЦ машинаас авсан шимтгэл төлөлтийн тодорхойлолтны үнэн зөв, бодит байдлыг шалгахдаа тухайн тодорхойлолтон дээрх QR кодын доор байрлах “К” үсгээр эхэлсэн 13 оронтой кодыг, уг тодорхойлолтыг авсан иргэний регистрийн дугаарын хамт оруулж, тухайн агшинд нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэний мэдээлэл ямар байгааг дуудан харж, хэвлэгдсэн тодорхойлолттой харьцуулан шалгах боломжтой юм.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хуурамчаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хийгдэх боломж буурна гэж үзэж байна

Эх сурвалж: НДЕГ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-11 202.21.120.66

Нийгмийн даатгалын байцаагч нарын хүнд суртал хирээс хэтэрлээ ялангуяа Дархан-уул аймгийн сумдад маш их төвөгтэй ааш гэж ёстой байна тэгээд хүмүүсийн тэтгэвэр бодолтыг тайлбарлаж өгөхгүй ууралцгаад байдаг энэ байцаагчдаа солиоч

Avatar

зочин 2018-08-11 64.119.24.2

Доорхи хүмүүмийн бичсэнтэй санал нийлж байна. Сар болгон цахимаар тайлан өгчихөөд байхад дахин цаасаар тайлан авна гэж 100 айлын тэр түгжрэлттэй гудамжаар явна гэдэг илүү ачаалал чирэгдэл учруулж байгаагаа тэнд ажилладаг улсууд мэддэг болов уу Төрийн байгууллагууд ачаалал, чирэгдэл учруулдаг аливаа илүү ажлаа болиод л байгаад бид бас баярлаж л явдаг шүү

Avatar

зочин 2018-08-11 103.57.92.111

цахимаар тайлангаа илгээчихээд, давхар цаасаар бас авч очдогоо болимоор байнаа.

Avatar

Хэддүгээр зуунд амьдраад байна даа 2018-08-11 202.9.42.12

Тэр яах вэ? Нийгмийн даатгалын тайлангаа хэзээ цахимаар авах вэ? Сар бүр 2 ширхэг цаас тэврэн Сүхбаатар даатгал руу бүтэн өдрийн ажлаа алдан түгжрэх юм.

Avatar

Зочин 2018-08-11 103.229.121.39

ahmaduudiin tetgeveree nemj ogmoor bna aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж