Нигери улс иргэддээ гадаадын зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй байхыг анхааруулжээ. Учир нь зарим нигери иргэдийг Оросын талд тулалдуулах зорилготой хуурамч ажил зуучлалын луйвар ихэссэн байна. Нигерийн Гадаад хэргийн яам энэ төрлийн луйвар нэмэгдэж байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа мэдэгдсэн.
Мөрдөн шалгах тайланд дурдсанаар дор хаяж 36 нигери хүн Оросын армид элсэж, Украинд тулалдсан бөгөөд тэдний тав нь амь үрэгджээ. Засгийн газрын мэдээлснээр олон хүн хууран мэхлэлтэд өртөж, цэргийн гэрээнд албадан гарын үсэг зурсан байна. Ийм төрлийн хэрэг Кени улсад ч гарсан. Зарим кени иргэд Орост сайн цалинтай ажил амлаж байгаад хууртаж, мэдэхгүй хэл дээрх гэрээнд гарын үсэг зурж, дараа нь фронт руу илгээгдсэн аж.
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Орост тулалдахаар явсан иргэдээ эх оронд нь буцаах асуудлаар ярилцсан гэж мэдэгдсэн байна.Мөн Уганда улсад ч ийм мэдээлэл гарсан байна. Украины талын мэдээлснээр Африкийн 36 улсын 1,400 гаруй хүн Оросын талд тулалдаж байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ