Хятад улс Африкийн орнуудын бараанд ногдуулдаг гаалийн татварыг тэглэхээр төлөвлөж байна. Африкийн холбооны 39 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 14-15-нд Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотод болсон. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Африкийн удирдагчдад баярын захидал илгээжээ.
Тэрбээр 2026 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Хятадтай дипломат харилцаатай Африкийн 53 улсын бараанд гаалийн татваргүй горим хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Мөн Хятад улс “Ногоон суваг” болон бусад арга хэмжээг авч, Африкийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд илүү ихээр гаргахын тулд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулахаар зорьж байгаагаа илэрхийлжээ.
Энэ шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш сайшааж, ижил төстэй алхам хийхийг хөгжингүй орнуудад уриалсан байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ