Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Эзэн Богд Чингис хааны шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээж, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр “Чингис хаан” үндэсний музейд байх өргөөнд нь залсан.

Шүтээн нь Эзэн Богд Чингис хаан Төрийн алтан тамгаа залж, Их Монгол Улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “…шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв…” гэсэн түүхэн баримтат агшныг мөнхжүүлсэн бүтээл юм.

“Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардас, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл.

Энэ нь Эзэн Богдын үйл хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр улс үүрд оршихыг  бэлгэджээ. Хааны баруун гар талд монгол түмний энх амгалан, түвшин төрийн бэлгэдэл болох Их цагаан тугийг байрлуулсан юм.

Энэ жилээс эхлэн төрийн гурван өндөрлөг жил бүрийн Цагаан сарын  шинийн нэгэнд Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал ийнхүү тогтож байна.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өглөө жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа. Энэ үеэр Үлгэр жишээ үлээвэр хөгжимд Төрийн дуулал эгшиглэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-02-18 66.181.160.62

Мүзейн үзмэрт мөргөдөг нь яаж байгаа юм болоо

Avatar

Нэргүй 2026-02-18 46.128.10.239

Хааны шүтээн биш. Хаан өөрөө шүтээн! Чингис хаан Мөнх Тэнгэрээ шүтдэг байсан гэдэг шүү!

Avatar

элбэгдорж наахуу нь байна. 2026-02-18 103.168.34.36

Чингис гэж нэг хийх юмаа олж ядсан эргүү п***а олон арван сая хүн алж нүгэл үйлдсэний гайгаар монголчууд мал болж алуулсан орны иргэдийн х****л хүртэж өөдлөххгүй байгаагаа мэддэггүй п***а үхэр монгол малнууд уу!

Avatar

Өвгөн Балдан 2026-02-18 59.153.115.236

Даян дэлхийд энхийг эрхэмлэгч, Тэнгэрийн ташуур Их эзэн богд Чингис хааны яруу алдар бадартугай. Эв эеийг хичээн ахан дүүс болох зар дуулгахаар илгээсэн 400 элчийнхээ толгойг авахуулж доромжлуулсан хаан хүн яах байсан гэж, сануулга өгөх нь буруу байсан уу. Эрдэмтэй чадалтай, ур ухаантай, үнэнч хөдөлмөрч ард олныг үлдээж, арчаагүй иргэнийг үхүүлж нэг ёсондоо ертөнцийг цэвэршүүлж байсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс Их маань Ром, Римийнхэн шиг боол эзэмшиж байгаагүй юм шүү. Их хаан минь шүтээн мөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж