ОХУ, Украин болон АНУ-ын гурван талт хэлэлцээ үргэлжилнэ

ОХУ, Украин болон АНУ-ын гурван талт хэлэлцээ үргэлжилнэ

ОХУ, Украин болон АНУ-ын гурван талт хэлэлцээ үргэлжилнэ

Киев АНУ-ын дэвшүүлсэн бодит энхийн саналуудыг хүлээн зөвшөөрсөн ч Орос тухайн саналуудыг одоог хүртэл няцааж байна гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгджээ. Тэрбээр Даваа гаригт (2026.02.16) цахим хуудсаараа дамжуулан гурван талт энхийн хэлэлцээний дараагийн шатны уулзалтын өмнө ийм мэдэгдэл  гаргасан байв.

Зеленский “Бид АНУ-аас дэвшүүлсэн бодитой бүх саналыг, тэр дундаа ямар ч болзолгүй, урт хугацааны гал зогсоох санал зэргийг хүлээн зөвшөөрсөн” хэмээн нийтэлсэн байна. Тэрбээр эдгээр саналаас татгалзаж буй нь Орос гэж онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Орос хэлэлцээ хийхийг хүсэж байна, харин Зеленский хөдөлж эхлэх ёстой. Эс бөгөөс тэр маш том боломжийг алдах болно” гэж хэлсэн. Үүний хариуд Зеленский Германд болсон олон улсын бага хурлын үеэр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Америкчууд буулт хийх асуудлыг байнга хөнддөг. Гэхдээ дэндүү олон удаа тэр буултыг зөвхөн Украинд хамаатуулан ярьдаг, Орост биш” гэж хэлсэн байна.

Хэлэлцээний дараа Украины аюулгүй байдлын албаны дарга Рустем Умеров бодит асуудал болон боломжит шийдлүүд хэрхэн хэрэгжих талаар төвлөрч, ярилцсан гэж мэдэгджээ.

Мөн гурван талт хэлэлцээ өнөөдөр (2026.02.18) үргэлжилнэ гэж баталсан байна. Энэ удаагийн уулзалтын үеэр талууд Донбасс бүсийн ирээдүй, Запорожийн атомын цахилгаан станц болон Барууны аюулгүй байдлын баталгааны талаар үргэлжлүүлэн хэлэлцэх аж.

Хэлэлцээ эхлэхийн өмнөх шөнө Орос Украин руу томоохон халдлага хийж, эрчим хүчний дэд бүтцийг олон зуун дрон, пуужингаар онилсон. Ерөнхийлөгч Зеленский энэ халдлага нь Украин улсын эрчим хүчний салбарт хамгийн их хохирол учруулах зорилготой байсан гэж мэдэгджээ. Мягмар гаригт болсон хэлэлцээний дараа Зеленский Украин энх тайванд бэлэн, дайн хүсэхгүй гэж хэлсэн байна. Тэрбээр Украин өөрийгөө хамгаалж байгаа ч шударга хэлэлцээнд хурдан хүрэхэд бэлэн гэдгийг онцолсон. Мөн Оросын үргэлжилж буй халдлагын асуудлыг, ялангуяа АНУ-тай хэлэлцэх ёстой гэжээ.

Оросын халдлага Украины 12 бүс нутгийг хамарч, дор хаяж есөн хүн, түүний дотор хүүхдүүд шархадсан байна. Өмнөд нутгийн Одесса хотод арван мянган хүн дулаан, усгүй болсон гэж мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-02-18 66.181.160.62

"Империя зла" гэж яг л онож хэлжээ ..Бүх дэлхийг өөрийнхөө эсрэг чиглүүлчихдэг мөнч мунхаг улс юмаа

Avatar

Өөдгүй а.луурчин хулгайч худалч дээрэмчин оросууд 2026-02-18 202.21.113.115

Ямар ч эргүү тэнэг ойлгохоор зүйл бол бүрэн эрхт тусгаар тогтносон Украйн улсын нутагт руу золбин, шившигт оросууд халдан түрэмгийлж а.лж, хядаж, хулгайлж, дээрэмдэж, танхайрч байна. Хитлэр 1939онд Герман хэлтэнүүдийн эрх ашиг хэл соёл нь гадуурхагдаж бна гэсэн шалтгаар Чех рүү дайрсантай яг адил шалтгаанаар оросууд Украйн рүү дайрсан. Шившигт бузар булай орос сүйрч устах болтугай.

Avatar

Нэргүй 2026-02-18 172.58.244.36

Халдан түрэмгийлэгч Халзан Гитлер-Путлер сөнөтүгэй !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж