О.Магнай: У.Хүрэлсүх хариуцлагаа тооц

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

О.Магнай: У.Хүрэлсүх хариуцлагаа тооц

О.Магнай: У.Хүрэлсүх хариуцлагаа тооц

Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хэрэгтэй холбогдуулж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай нар дөнгөж сая /2018.0810/ мэдээлэл хийлээ.


Ц.Туваан:

Зам тээврийн яамны газрын дарга нар яамандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарч, хүний амь нас эрсэдсэн явдалд эмгэнэл илэрхийлж байна. Зам тээврийн ослоор 16 хүн амиа алдсан. Тогонд цохиулж хүүхэд амиа алдсан.Засгийн газар энэ хэргүүд дээр байр суурь илэрхийлэхгүй, нэг, нэгээрээ чимээгүй болж байна. Төрд алба хашиж байсан залуу ажлын байрандаа амиа алдсан явдал бол хариуцлагагүй ёс зүйгүй явдал. Хэрэг явдал болсноос хойш 20-иод цагийн хугацаанд эрх баригчдын зүгээс албан ёсны байр суурь илэрхийлсэн мэдэгдэл хийх болов уу гэж ажлын цаг дуустал хүлээсэн боловч Засгийн газар тэр дундаа Ерөнхий сайд байр суурь илэрхийлсэнгүй.

Төрийн албан хаагчийн хариуцлага алдсан үйлдэлтэй холбоотойгоор салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч үг дуугарсангүй. Төрийн албаныхан амарч, иргэдийг маш их чирэгдүүлж байна гэсэн гомдол гарч байсан.

Ажиллаж байгаа хэсэг нь нэр хүндээ унагааж, нэгнийхээ амийг бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсанд харамсаж байна. Яамны асуудлыг салбарын сайд, цаашлаад Ерөнхий сайд хамаардаг. Мэдэгдэл хийхгүй байгаа нь бидний гайхашралыг төрүүлж байна. Хууль шүүхийн байгууллага үнэн мөнийг тогтоох байх. Анхраалалтай ажиглаж байна.

О.Магнай:

Өчигдөр орой болсон энэ хэрэг МАН-ын бүрдүүлсэн төрийн алба цэвэр мөнгөний хүчин зүйлээр бүрдсэн гэдгийн нотолгоо боллоо. Төрийн алба өндөр ёс суртахуунтай байх ёстой. Хүний амь нас эрсдэж, төрийн өндөр албан тушаалтан гэмт хэрэгт холбогдоно гэдэг ноцтой асуудал. Ерөний сайд байр суурь илэрхийлсэнгүйд харамс аж байна. Ерөнхий сайд хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байна.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдыг үдшийн цэнгүүн дээр гитартай дуулж байгааг л харснаас өрөндөө ажил хийж байна уу гэдгийг харсангүй.

Хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь харамсалтай байна. Хариуцлагагүй этгээдэд хариуцлагаа тооц, ёс зүйтэй холбоотой хариуцлагыг зайлшгүй хүлээх ёстой.

Япон, Солонгос зэрэг оронд сайд нь дэвүүр тараагаад огцорсон.  Солонгосын Гадаад хэргийн сайд охин нь шалгалтгүйгээр их сургуульд тэнцсэний төлөө огцорч байсан.

МАН-ын гишүүдээс хамгийн их хариуцлага ярьсан хүн  Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Одоо хэлснээ  хэрэгжүүлдэг эсэхээ харуул аа гэдгийг Ардчилсан намын зүгээс шаардаж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж