Шинэ Зеланд улс гялгар уутны хэрэглээг хорив

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Шинэ Зеланд улс гялгар уутны хэрэглээг хорив

Шинэ Зеланд улс гялгар уутны хэрэглээг хорив

Шинэ Зеланд улс нэг удаагийн гялгар уут, хуванцар пластик савны хэрэглээг халах шийдвэрийг өнөөдөр /2018.08.10/ гаргажээ. Ерөнхий сайд Жасинда Ардерны санаачилсан хөтөлбөр дэмжигдэж улмаар гялгар уутны хэрэглээг хорихоор болжээ.

“Бид өөрсдийн хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр ухаалаг хандах ёстой. Бид нэг удаагийн гялгар уут, хуванцар савны хэрэглээг хорьсноор байгаль орчныг хамгаалж мөн Шинэ Зеландын цэвэр ногоон байгалийг бусад улс оронд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэ бол зөв эхлэл” гэж ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдсэн байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд жилд таван тэрбум гаруй гялгар уут хэрэглэгддэг бөгөөд минутад арван сая гялгар уут ашиглагдаж байгааг тогтоожээ. Одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй орон гялгар уут, хуванцар пластик савны хэрэглээг хязгаарлах хууль батлаад байгаа аж.

Эх сурвалж: Channel NewsAsia
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж