Сар шинийн өдрүүдэд Урт цагааны далд зогсоол иргэдэд нээлттэй

Сар шинийн өдрүүдэд Урт цагааны далд зогсоол иргэдэд нээлттэй

Сар шинийн өдрүүдэд Урт цагааны далд зогсоол иргэдэд нээлттэй

Сар шинийн баярыг угтсан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөн зохион байгуулалтын ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баярын гаргасан уриалгын дагуу нийслэлийн есөн дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд хашаа, талбайгаа нээж, автомашины түр зогсоол гаргаж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй нэвтрүүлнэ.

Уг ажлын хүрээнд Урт цагааны 100 машины далд зогсоолыг цагаан сарын шинийн 1-3-ны өдрүүдэд 08:00-00:00 цагийн хооронд нээлттэй байлгаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. Тус зогсоол руу Урт цагааны барилгын чанх араас буюу “Тэди” төвөөс урагш чиглэсэн замаар яваад баруун эргээд орно. Иймд иргэд та бүхэн зогсоолоор цэвэрхэн үйлчлүүлж, машинаа байрлуулж хонуулахгүй байхыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 2026-02-17 59.153.115.236

Зөв байна. Угаасаа үнэ төлбөргүй үйлчлэх ёстой. Төрийн өмчөөр байгуулсан биз дээ. Бас далд байхдаа яахав дээ, дулаан зүгсоол биш юм уу. Харин хонуулах зогсоолын хязгаарлалт тогтоож, зүхих төлбөр авах нь шударга болно. Учир нь та нэг хэсэг хүний түр зогсоол эзэмших эрхийг булааж давуу эрх эдэлж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж