Сар шинийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас гурвын даваагаар  үргэлжилнэ

Сар шинийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас гурвын даваагаар  үргэлжилнэ

Сар шинийн барилдаан өнөөдөр 15:00 цагаас гурвын даваагаар  үргэлжилнэ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, Дархан аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Монгол Улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр /2026.02.16/ 13.00 цагт  Монгол бөхийн өргөөнд эхэлсэн. Нэгийн даваанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Бат-Өлзий нар өвдөг шороодоод буй. Тодруулбал, Дархан аварга А.Сүхбат Архангай аймгийн харьяат залуу бөх А.Энхбаярт, улсын гарди Ө.Бат-Орших Төв аймгийн харьяат сумын заан М.Өсөхбаярт, улсын заан Б.Бат-Өлзий Завхан аймгийн харьяат сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодоод буй. Харин Хоёрын даваанд Улсын арслан Б.Орхонбаяр нэгийн даваанд Б.Бат-Өлзийг давсан сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодсон бол Улсын арслан Ц.Содномдорж сумын заан М.Өсөхбаярт өвдөг шороосон билээ.

Сар шинийн барилдаан өнөөдөр /2026.02.17/ 15:00 цагаас гурвын даваагаар  үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж