Баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн сонгов

Баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн сонгов

Баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн сонгов
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг эцэслэн томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдөрлөг арга хэмжээний уялдааг хангах хүрээнд зарим салбар хороодын чиг үүргийг өргөтгөн, нэмэлт ажлыг хариуцах шийдвэр гаргах асуудлыг мөн хэлэлцэв.
 Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан хоёр найруулагч болох “Скин эвент менежмент” ХХК-ийн найруулагч Б.Анар, “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар нар өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа нууц санал хураалт явууллаа.
 Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд нийт төлөөлөгчдийн 84.2 хувийн саналаар “Бүжиг дэглээч Баярбаатар холбоо” НҮТББ-ын найруулагч Д.Баярбаатар Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдлоо.
 Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын найруулагчаар шалгарсан багт төлөвлөгөө, үйл ажиллагаагаа эцэслэн сайжруулах, салбар хороод төсвийн зардлыг бууруулах боломжийг судалж танилцуулах, мөн “Дэлхийн адууны өдөр”-ийн зохион байгуулалтын ажлын хэсгийн хурлаар холбогдох асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхийг үүрэг болголоо.
May be an image of newsroom and text
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-17 66.181.190.155

Шившиг болгосон шүү. М.Наранбаатар бил үү. Төгөлдөр хуур нь бараг нийсээд байсан уу.

Avatar

Зочин 2026-02-17 66.181.183.188

ОЛОН САЙХАН НАЙРУУЛАГЧ НАРБАЙГААДАА.ДААНЧ НААДАМ НЬ ГУНИГ

Avatar

М 2026-02-17 202.9.46.59

өнгөрсөн жилийн наадмын нээлт үнэн тэнэг болсон шүү арай2.

Avatar

Монгол 2026-02-17 95.89.45.194

Олимпын нээлт, хаалтын шоу, Хятадын цагаан сарын шөнийн шоу-г харж л байгаа байх даа, найруулагч нар?! Наадмын нээлтийг бага үддээр хийгээд, үдэш нь Хятадын цагаан сарынх шиг үзүүлбэр бэлдэх хэрэгтэй!

Avatar

Иргэн 2026-02-17 202.21.103.226

Наранбаатар л биш бол өөр хэн ч яахав

Avatar

Нэргүй 2026-02-17 103.57.92.178

Бас нэг дэвшил байна. Ажмл хийх гэж байгаа хүмүүст эртнээс цаг хугацаа боломж нөхцлийг нь олгож байна. Наадамчин олон үзэж баясах л үлдлээ. Нөгөө ах дүү нар шиг, тэрэг түрдэг шиг, дараа нь өөрсдийнхөө тархиар зажлах гэдэг үг л битгий үлдээгээрэй

Avatar

Нэргүй 2026-02-17 38.42.106.107

Өвөлдөө ингэж бэлддэг болоосой.

Avatar

Нэргүй 2026-02-17 202.126.88.215

Uchir ni oldohgui end tend salbaganasan yumnuudaa odoo bolimoor

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж