Турк улсын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган ард иргэддээ хандаж мэдэгдэл хийжээ. “Туркийн эсрэг гадаадын улс орнуудын явуулж буй арга хэмжээг бүү тоо, тэдэнд доллар байгаа бол бидэнд ард иргэд мөн бурхан байна. Бид бусдаас илүү их хөдөлмөрлөж, 81 мужийн хамтаар энэ орныг хөгжүүлэх болно. Үүнийг бурхан хүсэж байна. Санаа зоволтгүй” гэж ерөнхийлөгч Эрдоган цугласан олонд мэдэгджээ.
Учир нь өнгөрсөн жилээс хойш Туркын мөнгөн дэвсгэрт лирагийн ханш 30 хувиар буурсан бөгөөд ам.доллартай харилцах ханш нь уруудсаар байгаа аж. 2018 оны наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар зургаан турк.лира нэг ам.доллартай тэнцэж буй нь түүхэнд байгаагүй муу үзүүлэлтэд тэмдэглэгджээ.
Улс төр судлаачид АНУ болон Турк улсууд зөвшилцөлд хүрч асуудлыг эергээр шийдвэрлэх ёстой хэмээнзөвлөж байна.
Эх сурвалж: Hurriyet
Г. Батмандах