Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

Цахим сүлжээний залуу хэрэглэгчид хөлдөөсөн цэлцэгнүүр гэх амттан руу шуурч байна. Резинэн чихрийг хөлдөөж байгаад иддэг уг трэнд дубай шоколадны халуурлыг үргэлжлүүлж буйг "Korea Herald" мэдээллээ.

Тус амттанг бэлтгэхдээ резинэн чихрээ 3-5 цаг хөлдөөдөг.

"Instagram", "X" зэрэг платформ дээр хөлдөөсөн чихэр идэж буй "ASMR" бичлэгүүд ихээхэн дэлгэрэв. Хэд хэдэн богино хэмжээний бичлэг үзэлт нь хоёр сая давсан тохиолдол ч гарчээ.

Хөлдөөсөн чихрийн трэнд зөвхөн цахим орчинд гэлтгүй өдөр тутмын амьдралд ч ажиглагдах болсон байна. Тодруулбал, хүнсний дэлгүүрээс амархан олддог исгэлэн, зөөлөн чихэрний эрэлт мэдэгдэхүйц нэмэгдсэнийг дэлгүүрийн ажилтнууд ярьж байна. Өмнөд Солонгосын Кёнги мужийн нэгэн дэлгүүрийн цагийн ажилтны хэлснээр, резинен чихрийн эрэлт нэмэгдэж, зарим үйлчлүүлэгч тусдаа янз бүрийн бүтээгдэхүүн ч хүсэх болсон учир захиалгаа илүү олон тоогоор өгдөг болжээ.

Мэдээж трэнд дагахад учир бий. Хатуурч, хөлдсөн резинен чихрийг болгоомжтой идэхгүй бол шүд, буйл гэмтэх аюултай. Ялангуяа шүдний аппараттай бол улам болгоомжтой байх ёстой.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж