Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.08.10-нд нийтлэгдсэн

Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсакыг эх орондоо бүр мөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Элчин сайд Э.Барсакт Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсанд талархахын сацуу цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Монгол Улсад ажиллах хугацаанд уул уурхай, боловсрол, дэд бүтэц зэрэг салбарт хоёр орны хамтарсан төслүүд урагшилж, эхлүүлсэн ажлууд үр дүнд хүрсэнд сэтгэл хангалуун буйгаа Элчин сайд Э.Барсак илэрхийлж, ойр дотно хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж