Хятадууд өнөөдөр /2026.02.17/ морин жилээ угтан авч байна. Мянга мянган жилийн түүхтэй хаврын баяраа хятадууд өв уламжлал болон дэвшилтэт технологийг хослуулан угтаж байна.
Хятадууд морийг хурд хүч, тэсвэр тэвчээр, бүтээлч сэтгэлгээний бэлгэдэл гэдэг.
Хаврын баярыг угтаж Хятадын зүүн хэсгийн Жэжян мужид Даваа гаригт /2026.02.16/ 200 гаруй уран бүтээлч хулсан морьтой бүжгийг ард иргэдэд сонирхуулав. Урьд өмнө нь хулсан морьтой бүжгийг ийм өргөн бүрэлдэхүүнтэй толилуулж байгаагүйг Чуньань хошууны соёлын төвийн захирал Пань Ёншя хэлжээ. Өмнөд Сүн улсын (1127-1279) үед үүссэн хулсан морины бүжиг нь хаврын баяр болон дэнлүүний баярын үед уламжлал шингээсэн гол үйл ажиллагааны нэг байдаг. Тус бүжгийг Хятад улс 2014 онд Үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлжээ.
Харин Гуандун мужид технологийн дэвшилээр морин жилийг угтлаа.
"Дэлхийн цонх" нэртэй сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд цугласан 200 мянга орчим үзэгч хаврын баярт зориулсан гайхамшигтай дрон шоуг үзэж сонирхов. Мянга мянган дронууд энэ үеэр давхиж буй 10 мянган морины дүрсийг бүтээлээ. Морид давхилдахтай зэрэгцээд бөмбөрийн хүчирхэг цохилт, туурайн чимээг эффектээр сонсгосон нь үзүүлбэрийг улам бодит мэт болгожээ. Дронууд энгийн нэг морь бүтээсэнгүй, маш өндөр нарийвчлалтайгаар морины туурайн хээ, намирч буй дэл, морь гэсэн ханз зэргийг тод томруун харуулсан байна.
Дрон шоуг зохион байгуулагч "Shenzhen DAMODA Intelligent Control Technology Co., Ltd" компанийн брэнд менежер Хуан Син "Бидний ашигладаг технологи нь дрон нэг бүрийг сантиметр, бүр миллиметрийн түвшний нарийвчлалтай хөдлөх боломжтой болгодог" гэжээ.
3,548.92

















































Нэргүй 2026-02-17 66.181.184.128
Төвдийг дагаад олон жил будлуулж бнда Хувилай хааны шар зурхай одон орон хөгжсөн уламжлал байсан байдаг 8 богдч шар зурхайг дагаж байсан
Nertei 2026-02-17 202.9.40.100
????????????????
Нэргүй 2026-02-17 103.229.122.250
Хуанлиг хүн л зохиосон шүү дээ. Дэлхий даяар хэдэн зуун хуанли бий аль нь зөв юм бол доо. нэг их мэдэмхийрч дөвчигнөх хэрэггүй байхаа.
Нэргүй 2026-02-17 59.153.114.122
Хятадууд 17-нд, манайх 18-нд шинэлэх юм байна. Хэнийх нь зөв юм бэ?? 2 үнэн гэж байдаггүй!!!
Нэргүй 2026-02-17 103.212.118.15
1000 unen ch gej ba, chi nutagta ochood temdegle
Нэргүй 2026-02-17 103.212.119.116
Шар зурхайгаар 17-нд, монгол зурхайгаар 18-нд. Зурхайч Тэрбиш чинь монголчуудынхаа тархийг угаасан юм хийгээгүй л гэж найдъя. Азийн бусад орнууд бүгдээрээ шар зурхайгаар цагаан сар хийдэг.
Нэргүй 2026-02-17 57.128.125.147
2 өөр цаг тоолол гэдгийг ойлго. ижил байх албагүй. Манжаас тусгаарласан гэдгээ харуулах гэж зориуд өөр цаг тоолол хэрэглэдэг улс төрийн шалтгаантай за юу. Монгол улсыг тусгаар гэж боддог бол Төгс буянтын зурхайгаа дага. Тусгаар улс биш гэж боддогууд нь хятадуудтай хамт шар зурхайгаараа тэмдэглэ ойлгосон уу