Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 1133 яаралтай дуудлага иржээ. Үүний 102 нь галзуугийн эрсдэлд өртсөн, 1008 нь хачигт халдвар, үлдсэн нь бэтэг, хумхаа, боом, тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна.
Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол нь Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв аймгийн 106 сум, нийслэлийн 7 дүүрэгт гарч байна.
Б.БАТ