News.mn сайт АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр Итали улсаас мэдээлж байна.
НЭМЭЛТ:
Түүний эцэг, эх өнөөдөр хүүгээ үзэгчдийн суудлаас үзэж байлаа.


Монгол Улс түүхэндээ анх удаагаа уулын цанын спортоор өвлийн олимпод өрсөлдөж байна. Өнөөдөр/2026.02.16/ А.Ариунбат эрэгтэйчүүдийн слалом төрөлд гараанд гарлаа.
Тэмцээн болж буй Бормио хотод цас их орсон учир зам амаргүй байв. 96 тамирчин гараанаас гарч, ердөө 44 нь бариандаа оров. Медалийн таамагт байсан тамирчид ч эхний гараандаа бүдэрч, харамсалтайгаар уралдаанаа өндөрлүүллээ.
А.Ариунбатын хувьд 88 дугаартай гараанаас гарч, 43 дугаар байраар барианд оров. Түүний ард Энэтхэгийн тамирчин Ариф Мохд Хан оржээ.
Эхний гараагаа амжилттай дуусгасан А.Ариунбат ярихдаа:
-Ер нь 96 тамирчнаас 44 нь барианд орлоо. Одоо хоёрдугаар гараанд өрсөлдөнө. Олимпын зам мөстэй байна. Хүмүүс цэвэрлээд байгаа болохоор катокийн мөс шиг л мөс байна. Хүндрэлтэй байсан ч бариандаа орж чадлаа. Хоёр гараагаа дуусгах зорилготой байгаа. Эхнийхээ гарааг амжилттай дуусгалаа.
Уг нь тайван эхэлсэн. Том зам болохоор туганы зоолт нь хэцүү байлаа. Гарахдаа тайван, зоригтой гарсан.
Эхнийхээ гарааныхаа тактикаар хоёрдугаар гараандаа гарна. Бүтэн замаа дуусгана гэж үзнэ. Монголчууд анх удаагаа энэ төрлөөр олимпод оролцож байгаа учир хоёр гараагаа бүтэн дуусгана гэж зорино.
А.Ариунбат 20:30 цагаас сүүлийн гараандаа гарна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА, Д.НЯМБИЛЭГ
3,548.92






















































ZOCHIN 2026-02-16 103.157.184.146
UBULTEI ULS ORON MURTLUU UBLIIN OLIMPOD b**s BAIR EZE4LDEG URUBDMUUR DUU IREHDEE MEDAliin oosroos zuurah shadd aldlaa geseer ireh ymuu esbel amjilttai saihan oroltsloo geed ireh ymuuu heheeh
зочин 2026-02-16 202.9.46.115
САЙН БАЙЛАА. ОЛИМЫН АВАРГА БОЛОХЫГ ЕРӨӨЕ.
Нэргүй 2026-02-16 70.52.153.131
За тэр дараагийн олимп болоx ууланд нь очоод 4 жил болчиx юм дуулгаx эсэxээ үз тэгээд шалиxгүй бол 24-с xойш xурд удаашрана за яаxав 28 тай нэг үзэx юм тэрнээс xойш амьдралаа бодсон нь дээр
Нэргүй 2026-02-16 66.181.190.199
ямар сайхан юм бэ?! Аз жаргалтай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе ! Мөстсөн УУЛЫН замд алдар нэрээ дуурсгасан аваргууд чадахгүй хальтарч унаад хасагдаж байхад эр зориг тэвчээр ур чадвараа гарган гараагаа дуусгаж чадсан залуу хүүд ирээдүй байгаа гэдэгт бид итгэж байна ! Чи ч өөртөө итгэж бусад орны тамирчид шиг дасгал сургуулиа хичээнгүйлэн хийж амжилтаа ахиулаарай !
Д.Мөнх-Эрдэнэ 2026-02-16 103.229.121.143
хүү минь чи сайн байлаа! илүү ур чадвар, техникээ сайжруулхад энэ тэнцүү өрсөлдөж медалийн тавцанд зогсох нь цаг хугацааны л асуудал юмдаа! амжилт хүсэе!
Нэргүй 2026-02-16 95.89.45.194
Болж л байна. Эхний удаа юм сурч, туршлагажина биз. Амжилт!
АМЖИЛТ 2026-02-16 103.229.123.131
АМЖИЛТ. ЧИ ЧАДНАА